БАЯН-ӨЛГИЙ: 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгыг барьж эхэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

УИХ-ын гишүүн,  Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханы санаачилгаар Баян-Өлгий аймагт 100 ортой Нэгдсэн эмнэлэг баригдаж эхэллээ. Барилгын шав тавих ёслол өчигдөр боллоо. Шинээр баригдах Нэгдсэн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулатори, эмгэг анатомын тасаг гэсэн гурван том цогцолбор байгууламжаас бүрдэж байгаа бөгөөд ашиглалтын хугацаа дууссан одоогийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгээс тав дахин хүртээмжтэй, эмнэлгийн иж бүрэн стандарт үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай гэдгээрээ давуу талтай болж байна.

Улсын төсвийн 17.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах энэхүү барилгын ажлын гүйцэтгэгчээр “Морин Сувд” ХХК шалгарсан ба барилгын ажлыг 2021 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулжээ.

Bayan-olgii.gov.mn  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top