Аврал эрсэн охиныг Хүүхдийн тусламжийн төвд хүргэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

-Охины хойд эцэг хүчингийн болон хүн амины хэргээр 16 жил ял эдэлж байжээ-

Нийслэлийн Баянзүрх дүүргийн III хэлтсийн Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нэгэн дэлгүүрийн эзнээс “Аав, ээж нь архи авчир гээд зодоод, гэрээсээ хөөгөөд гаргачихсан охин гуйлга гуйгаад явж байна” гэсэн дуудлага иржээ. Энэ эмзэглэмээр явдал арваннэгдүгээр сарын 27-нд болсон юм. Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй уг дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага шөнийн 23.00 цаг өнгөрч байхад хүлээж авсан бөгөөд тус хэлтсийн албан хаагчид дуудлага өгсөн газарт шуурхай очиж, учир байдлыг тодруулахад 11 настай охин А “Би гэртээ харимааргүй байна. Аав, ээж хоёр намайг архи авчрахгүй бол ална гэсэн” гэж нүдэндээ нулимс дүүрэн, болсон явдлыг ойлгуулах гэж оролдсон байв. Ингээд цагдаагийн алба хаагчид охиноос гэрийн хаягийг нь асууж, түүнтэй хамт очих гэсэн боловч охин төөрч, гэрээ олохгүй байсаар үүр цайлгажээ.

Манай сурвалжлах баг учир байдлыг тодруулахаар тус хэлтсийг зорив. 11-хэн настай охины харц айдас, түгшүүрээр дүүрэн бүлтгэнэнэ. Нүүрэнд нь зодуурын ул мөр болох том, жижиг олон сорви тогтжээ. Энэ бол зөвхөн ил харагдах шарх. Харин түүний сэтгэлд хэчнээн гүн шарх үлдсэнийг төсөөлөхөд ч бэрх. Өмссөн хувцас нь хавар, намрын нимгэн хувцаснууд. Өдийд хэчнээн их даарч яваа бол гэж сэтгэл өмрөв. Охины  зөвшөөрсний дагуу цагдаагийн хяналттайгаар бид түүнтэй эхлээд хэсэг хугацаанд ярилцлаа. Энэ бол арваннэгдүгээр сарын 28-нд болсон явдал.

ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр (2019.11.28)


 

ОХИН: БИ ГАНЦААРАА БИШ ЭГЧИЙГЭЭ АВААД ЯВМААР БАЙНА
 

“...Би энэ жил 12 нас хүрнэ. Гэртээ хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ харж, асардаг. Аав, ээж хоёр  хааяа машин угаалгын газарт очиж ажилладаг. Тэр хоёр мөнгөөрөө архи л авч уудаг. Гэртээ хоол авдаггүй. Талх аваад ороод ирэх болов уу гэж дандаа горьддог. Архи ууж орж ирчхээд эгч бид хоёрыг гуйлга гуйж ир гэж зоддог. Сандал авч шиддэг. Манай ээж хойд аавтай сууснаас хойш бүр их хэцүү болсон. Өмнө нь ганцхан ээж намайг зоддог байсан бол одоо хоёулаа зодож дайрдаг болсон. Манай эгч 13 настай. Өөрөө бие засаж ч чаддаггүй. Би эгчийгээ харахгүй бол болохгүй гээд сургуулиасаа гарчихсан. Өчигдөр (2019.11.27) аав, ээж хоёр архины мөнгө олж ир гээд хөөж гаргахаар нь би дэлгүүрийн ахаас гуйж байгаад цагдаад дуудлага өгүүлсэн. Би өмнө таван удаа Хүүхдийн тусламжийн 108 утсаар холбогдож, хүүхэд хамгааллын төвд очиж байсан. Тэнд байх гоё байдаг. Гэхдээ би ганцаараа биш эгчийгээ аваад явмаар байдаг. Аав, ээж хоёр Хүүхдийн төвд очихоор араас ирж аваад “Хэн чамайг яв гэсэн юм” гэж бүр их зоддог. Аав ээжтэй суугаад хоёр жил болж байгаа. Ээж маань уг нь аавтай суугаагүй байхдаа намайг тийм ч их зоддог байгаагүй. Одоо “Бүх юм чамаас боллоо” гэж уурлах нь их болсон. Би үнэхээр дахиж гэртээ харимааргүй байна...

Энэ яриа Баянзүрх дүүргийн III хэлтсийн цагдаагийн өрөөнд өрнөсөн юм. Охинтой эхний өдөр уулзахад цагдаагийнхан аавыг нь хүчингийн болон хүн амины хэргээр ял эдэлж байсан тухай ярьсан нь бүр ч сэтгэл сэртхийлгэсэн мэдээ байлаа.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Сарнай “11 настай А охин гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй шинж тэмдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Өмнө нь таван удаа Хүүхдийн тусламжийн 108 төвд хандаж, түр хамгаалах байранд очиж байсныг мөн тогтоосон. Охины ээж болох иргэн Б нь оршин суух тодорхой хаяггүй. Хойд аав болох иргэн Ж-тэй хоёр жилийн өмнөөс хамтран амьдарч эхэлсэн. Иргэн Ж, Б нар байнгын архи согтууруулах ундаа хэрэглэдэг төдийгүй охиныг зоддог байсан талаар охин мэдүүлэг өгсөн. Охины хойд эцэг болох 45 настай иргэн Ж нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хүчингийн болон хүн амины хэргээр ял шийтгүүлж байсан нь тогтоогдсон” гэдгийг бидэнд хэллээ.

ОХИНОО АРХИНД ЯВУУЛСАН ЭЦЭГ, ЭХ ДАХИАД Л СОГТУУ БАЙВ

Харин арваннэгдүгээр сарын 29-ний өдөр бид цагдаагийн алба хаагчидтай охины гэрт очлоо. Охиноо архинд явуулсан эцэг, эх дахиад л согтуу байлаа. 11-хэн настай охин нь гэрээсээ гараад аль хэдийн 48 цаг өнгөрсөн байхад “Та нарт ямар хамаатай юм. Хэд хоноод хүрээд ирдэг юм” гээд огт санаа зоволгүй, цагдаагийн албан хаагчдын өөдөөс агсамнав. Гэр бүлийнхээ дарамт, аав ээжийнхээ хайр халамжгүй, хүний үнэргүй байдлыг цагдаад өөрийн хүсэлтээр илэрхийлсэн зоригт бяцхан охины хайртай эгч нь орон дээрээ өндийж ч чадахгүй, бохирдсон оронд хэвтэж байлаа. Тэр дүү шигээ гараад явахыг, хэн нэгнээс тусламж хүсэхийг хэчнээн их хүсэж байгаа нь нүднээс нь илт харагдана. Энэ дүр зургийг цааш өгүүлэхэд сэтгэлийн хүч ч хүрэмгүй санагдав.

Б, Ж НАРТ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
 


Охины эцэг эх болох Б, Ж нарт хуулийн ямар хариуцлага хүлээлгэх талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Сарнайгаас тодрууллаа.

 Тэрбээр “Монгол Улсын Эрүү­гийн хуульд зааснаар Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзвэл Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Охин А-гийн мэдүүлснээр гэр  бүлийн хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай шинж тэмдэг илэрсэн. Харин нөхцөл байдалтай танилцахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинж мөн гэж үзэж байна. Цаашид охины сэтгэл санаа болон бие махбодод гэмтэл учирсан уу гэдгийг Шүүх, шинжилгээний үндэсний байгууллагад шинжээч томилж, дүгнэлт гаргана. Мөн Эрүүгийн хэрэг үүсгэж шалгана” гэсэн юм.

Хойд эцэг болох Ж нь охиныг “Буудалд зөөгч хийгээд аавдаа архи авч ир” гэж хэлээд гаргасан гэдгээ энэ үеэр хүлээн зөвшөөрөв.

Ийн бид охиныг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын төвийн харьяа Түр хамгаалах байранд хүлээлгэн өгөв. Охин бидэнд гэрээ зааж өгсний учир нь хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ ч мөн Түр хамгаалах байранд аваачихыг хүсэж байгаагаа хэлж байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэвч архинаас хэт хамааралтай, хариуцлагүй эцэг, эхчүүд хүүхдээ үл хайхран, хүчирхийлж байгаа харамсалтай тохиолдлууд гарсаар байна. Охидоо хайрлаагүй харгис эцэг эхийн талаар бид охидын эрхийн төлөө эргэн сурвалжлах болно.

ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр (2019.11.29)

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.131.238.186) 2019 оны 12 сарын 06

hun amini bolohoos huchingiin heregt holbogdoogui shuu\n

0  |  0
Zochin(192.82.71.167) 2019 оны 12 сарын 03

Huuhdiin talaar iim medee sonsood urzurh uvduj bn, bid yah yostoin be yaj tuslah ve, egchiigee avna genee yamar ih hair ve

0  |  0
zochin(95.90.247.184) 2019 оны 12 сарын 02

Nogoo ix ym garch irsen 76 ganz huuhediin asrah gazar oorsdiin mongoor barisanguiee. Daraa jil neg xakirddag maschin oruulaj ired dahiad sonogdood garna da gsn shuu ym bodood suudag bhda.

0  |  0
Зочин(150.129.141.186) 2019 оны 12 сарын 03

Монголын эмгэнэл илрээгүй ийм хүүхдүүд их байдаг байх энэ мэдээг үзээд сэтгэл өвдөж нүднээс нулимс гарлаа

1  |  0
Иргэн(202.70.34.130) 2019 оны 12 сарын 02

Энэ одоо юу болж байна аа!!!! Яадаг малнууд вэ, амьтад хүртэл үр төлөө араатнаас хамгаалан тэмцдэг байхад амьтнаас дор болсон ийм юмнуудыг шууд хорьж ажил хийлгээд хөлсөөр хүүхдүүдийг нь асрах газар байгуулах хэрэгтэй!!!!!!

0  |  1
ee(66.181.188.88) 2019 оны 12 сарын 03

egchtei ni 2uulang ni usl asramjindaa avaachee,,ene sogtuu avgai bas yajch medneshde

1  |  0
Харуусал(202.131.228.10) 2019 оны 12 сарын 02

Монголын эмгэнэл гэхээс өөр хэлэх үг алга....

0  |  0
би (103.11.195.34) 2019 оны 12 сарын 02

ЖДҮ 76, офшор, Эрдэнэт 60 тэрбум Капитал банкны НД шимтгэл, авлига гээд Улс орон ард түмнээ бодох хүн алга. хөөрхий ажил байхгүй. хөдөлмөр үнэгүй. эрүү мэнд боловсролын салбар унасан. Ард түмний царай ийм л байна. Дээгүүрээ Монгол улсын газрыг уралдаж хувааж идээд доогуураа ийм л байна. ээж нь хойд эцэг нь охин гээд бүгд эмгэнэлтэй өрөвдөлтөй байна.

0  |  0
Bayaraa(202.21.117.58) 2019 оны 12 сарын 02

ЭЭВИЙ ХӨӨРХИЙДӨӨ. ХЭЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ХҮҮХЭД БАГАЧУУЛ БАЙГАА ГЭЭД БОДООД ҮЗЭХЭЭР .......

0  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2019 оны 12 сарын 02

МУ-ЫН ИРГЭД ЯАГААД ИЙМ БАЙДАЛТАЙ ОЛНООРОО БИЙ БОЛОВ БОЛОВ ГЭДГИЙГ ТӨР ЗАСГИЙНХАН БОДОХ ЁСТОЙ. ТА БҮХЭН АРД ТҮМНЭЭ 30 ЖИЛ ХУУРЧ ЯДУУРУУЛСНЫ ГОР ӨНӨӨДӨР ИНГЭЖ ИЛЭРЧ БАЙНА. ИРГЭН ХҮН АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛ ИНГЭЖ ДАМПУУРЧ АМЬДРАХГҮЙ Л БАЙХ. ИЙМД ТА БҮХЭН МУ УДИРДАЖ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН ШҮҮ.

3  |  0
Gerel(66.181.181.179) 2019 оны 12 сарын 02

Muu etseg eh bna daa eej n uhmeer bn gd bhiin uhne l bizde uhaan muutai hun be yasan iim huurhun 2ohinoo bodood amidrah heregtei bdiim l sa huntei suuj yadag bn aa hn helwh ug ch alga huhduudii n ulsiin asranjind avaarai

0  |  0
Naraa(24.19.4.149) 2019 оны 12 сарын 02

Harvaas ilt baihad uin shinjilgee dugnelt ve.

0  |  0
mona(202.131.225.197) 2019 оны 12 сарын 02

Yamar saikhan medee ve bur sana zovood baisiin yaj tuslah ve?

0  |  0
Top