ТВ8 телевиз, Zindaa.mn сайт хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 11, 13 настай эгч дүү охидод тулгарсан асуудал, амьдралын бэрхшээлийг сурвалжлан "Охидоо хамгаалъя" зорилтот сурвалжлагыг өдөр бүр бэлтгэн хүргэж байгаа билээ.
Охидыг Хүүхэд хамгааллын 108 төвд хүргэсэн бөгөөд тэд энэ төвд хамгийн удаандаа 90 хоногийн хугацаатай байрлах боломжтой. 90 хоногийн дараа хоёр охин хаана амьдрах вэ? Энэ асуудал хүүхдийн эрхийн байгууллагуудын анхаарлын төвд байна. Өнөөдөр / 2019.12.03/ гэхэд охидыг аюулгүй орчинд байлгах талаар хүний эрхийн болоод хууль хяналтын байгууллагууд хуралдаж, Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсгийн гишүүн Ц.Энхцэцэгтэй ярилцаж, нэмэлт мэдээлэл авлаа.
Охидыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлж, гэмтлийн зэргийг нь тодорхойлуулсан байна. Охидын өгсөн мэдүүлгээр эцэг, эх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм.
Энэ тухай өмнөх сурвалжлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү!
ТВ8 ТЕЛЕВИЗИЙН "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 3 )
Naad Enxtsetseg chin ajlaa meddeg ymuu oligtoi xariu ch xelexgui tvr orshin syygch gd umnux dyydlagiig xeregseeguin bishvv ene 2 oxiniig nasand xvrteln asramjiin gazart bailgaa ter xoid etseg bol xvchingiin xeregten exn gj bs arxichin
Ээ бурхан минь тэр эхэд энэ хүүхдүүдийг буцааж аваачиж өгвөл хүүхэд хамгааллын байгууллага гэж нэр зүүгээд яахав дээ. Эх байх эрхийг нь хасаад хүүхдүүдийг насанд хүртэл хамгаалах хэрэгтэй ш дээ.Дүү нь эгчийгээ авна гээгүй бол тэнд нь хаях нь арай ч дээ.
Охилыг цаашид ядаж насанд хүртэл нь үндсэн хуульд заасан эрхийг нь хамгаалж ажиллах нь зайлшгүй шаардлагатай ээж бол тэр чигээрээ худал байна. Тэр аймшигт хэргээр ял эдэлсэн хүэтэйгээ ижил ялгарах юм алга