Амьд цэцгийн импорт сүүлийн 3 жил ЭРС ӨСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Манай улс 2026 оны эхний 1 сард 973,229 ширхэг амьд цэцэг импортолжээ. Харин өмнөх жилүүдийн тоо баримтыг харвал амьд цэцэгний импорт сүүлийн 3 жилийн дотор 2.9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал: 

  • 2023 он – 4.2 сая ширхэг
  • 2024 он – 6.8 сая ширхэг 62% өссөн
  • 2025 он – 12.2 сая ширхэг 80% өссөн

Илгээгч улсаар задалж үзвэл:

  • БНХАУ-аас 297.0 мян.ам.долларын 949327 ширхэг;
  • Эквадор улсаас 11.0 мян.ам.долларын 6855 ширхэг;
  • Нидерланд улсаас 23.6 мян.ам.долларын 17010 ширхэг;
  • БНСУ-аас 0.1 мян.ам.долларын 37 ширхэг амьд цэцэг тус тус импортолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top