Замын түгжрэлд жолоочийг хаалгаа нээхийг шаардан, хууль бус хүсэлтийг нь биелүүлээгүйн төлөө автобусны эд зүйл эвдэж , үг хэлээр доромжилж буй бичлэгийг олон нийтэд түгээж байна. Иргэн та жолоочийг хүссэн газраа зогсохыг шаардах эрхгүй. Жолооч олон хүний амь насыг хариуцан ажиллаж байгаагаас гадна дүрмээ зөрчвөл хариуцлага тооцдог.
Хүссэн газар нь буулгасангүй хэмээн эмэгтэй жолооч руу уурлан эд зүйлийг нь эвдэн, цонхоор бууж буй зорчигчийг хуулийн байгууллагад мэдэгдэн асуудлыг шийдүүлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )