Автобусны суудлын бүрээс урсан иргэнийг олж цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

"Зорчигч тээвэр тав" ОНӨААТҮГ-ын Х:12 чиглэлийн 25-142 гарааш дугаартай, 51-46 УЕН улсын дугаартай автобусны суудлыг зориудаар хурц ирмэгтэй зүйлээр зүсэж, урсан байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд та бүхэн соёлтой боловсон үйлчлүүлж, хэн нэгэнд саад болохгүй байхыг хичээхийг дахин дахин сануулъя.

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобусанд бие зассан, бөөлжсөн тохиолдол цөөнгүй гарсан. Таны бохирдуулсан автобусыг хүн тэр дундаа эмэгтэйчүүд цэвэрлэдэг гэдгийг анхаарч соёлтой үйлчлүүлнэ үү.

Нийтийн тээврийн автобус дотроо олон камертай бөгөөд бид хяналтын ажил явуулж, суудлын бүрээс урсан иргэнийг олж цагдаагийн байгууллагад мэдэгдэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top