Өсвөр насны 11 настай А охин болон түүний эгч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаарх зорилтот сурвалжилгыг Zindaa.mn болон TV8 телевиз цувралаар хүргэж байгаа билээ. Охиныг өнгөрсөн баасан гарагт (2019.11.28) Хүүхэд хамгааллын 108 төвд хүргэсэн юм.
Тэгвэл өнөөдөр /2019.12.02/ аав, ээж нь архидан согтуурч, охидоо "архи олж ир" хэмээн гэрээсээ гаргасан талаар цагдаад анх мэдүүлсэн А охины эгчийг мөн Хүүхэд хамгааллын төвд аваачжээ.
Өнгөрсөн баасан гарагт бид А охины гэрт очиход түүний эцэг, эх нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан. Харин өнөөдөр тэд эрүүл байв. Гэхдээ ээжийнх нь нүд хөхөрч, хавдсан байдалтай байсан юм. А охин Хүүхэд хамгааллын төвд очсоноос хойш 72 цаг болж байгаа юм. Цагдаагийнхан охиныг тус төвд хүргэснийг ээжид нь тухайн үед хэлсэн боловч тэрбээр охиноо Хүүхэд хамгааллын төв рүү явсныг мэдээгүй байсан гэж ярилаа. Охин нь гэртээ ирэлгүй гурав хонож байгаа талаар тэрбээр өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад хандаж амжаагүй байсан бөгөөд харин гэрийнхээ ойролцоох интернэт тоглоомын газруудаар хайсан гэж ярьсан юм.
Охины ээж ярилцлага өгөхийг зөвшөөрсний үндсэн дээр товч ярилцлаа. Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст ирсэн байхад нь бид түүнтэй уулзсан юм.
ОХИНЫ ЭЭЖ Б: АРХИНЫ ЭМЧИЛГЭЭНД ЯВЖ, АМЬДРАЛАА САЙХАН БОЛГОМООР БАЙНА
-Таны охин А гэрээсээ гараад дөрөв хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд та охиндоо санаа зовсон уу. Яагаад цагдаагийн байгууллагад хандаж, асууж тодруулаагүй юм бэ?
-Манай охин их хэцүү хүүхэд. Би үүрийн 05.00 цагаас хойш орой хүртэл авто угаалгын газарт ажиллаж, машин угаадаг. Гэртээ ирэхэд аяга тавгаа угаагаагүй, гэрээ цэвэрлээгүй байж байдаг. Тийм учраас би бухимдсандаа гар хүрдэг нь үнэн. Тэглээ гээд гэрээ орхиод, асрамжийн газар руу явж болохгүй шүү дээ. Ерөнхийдөө 108 төв рүү явлаа гээд явчихаар нь тоогоогүй юм. Өмнө нь ч бас явж байсан болохоор нь.
-Биднийг өмнө танай гэрт очиход та болон таны нөхөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Архи ууснаас чинь болоод охин тань гэрээсээ дайждаг юм болов уу?
-Миний амьдрал тийм дардан, сайхан байгаагүй. Хоёр охины аав таван жилийн өмнө буюу 2014 онд нас барсан. Нөхөр маань нас барсны маргааш нь том охин гэнэт автомашины осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Манай нөхөр тухайн үед автобусны жолооч, би кондуктор хийдэг байсан. Нөхрийг нас барсны дараа намайг ажлаас халсан. Энэ хэцүү үеэс хойш би архи, согтууруулах ундаа маш ихээр уусан нь үнэн. Миний буруу. Архи уухгүй л бол энэ амьдралаар амьдрахад надад хэцүү байдаг. Шөнө нойр хүрдэггүй. Өглөөнөөс орой хүртэл ажилчихаад, гэртээ орж ирмээргүй санагдах үе зөндөө байсан. Гэхдээ би хоёр охиныхоо төлөө л өнөөдөр амьд явж байна.
-Таньтай одоо хамтран амьдарч байгаа Ж гэж хүн олон жилийн ял эдэлж байсан хүн юм байна. Магадгүй та гуравт таагүй хандаж, хэцүү байдалд оруулдаг уу?
-Нөхрийгөө нас барсны дараа наашаа гэх хүнгүй, ажилгүй, яахаа мэдэхгүй явж байхдаа хоёр жилийн өмнө одоогийн нөхөртэйгөө хамтран амьдарч эхэлсэн. Миний хоёр охинд хойд аав шиг ханддаггүй. Гэрээ цэвэрлэ, хичээлээ хий гэж загнах үе бол бий. Ганц нэг цохиж байгаа харагддаг. Эмэгтэй хүнд түшиж тулах хань хэрэгтэй шүү дээ. Манай хүн муу хүн биш. Хоёулаа архины эмчилгээнд явъя гэж надад байнга хэлдэг. Өчигдөр шөнө миний нойр хүрэхгүй, олон юм бодож хонолоо. Бид хоёр үнэхээр архины эмчилгээнд явахыг маш их хүсэж байна. Тэгээд амьдралаа сайхан болгомоор байна.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс дээр энэ үед Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар ирж таарсан юм.
Бидний бэлтгэсэн сурвалжилга олон хүнд хүрч байгаа нь сайшаалтай. Гэвч цаашид охидыг яах талаар гарц хараахан олдоогүй байна. Гэхдээ бас ч гэж муугүй. Монголын эмэгтэйчүүдийн холбооны зүгээс охидыг болон ээжийг нь Түр хамгаалах байранд хамгаалалтад авч, архины эмчилгээнд явуулах санал гаргалаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болсон эгчийгээ асрахын тулд сургуулиа орхисон А охиныг сургуульд оруулж, 13 настай эгчийг нь эмчилгээнд хамруулах тухай асуудал ч яригдлаа.
Цагдаагийн байгууллагаас А охины гомдлын мөрөөр зөрчлийн хэрэг нээж, түүнийг шүүх шинжилгээнд үзүүлэхээр шинжээч томилоод байгаа юм. Энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ч.Сарнай “Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4-т зааснаар хэрэг нээн шалгаж байна. А охин болон түүний эгч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үү гэдгийг шалгахаар Шүүх, шинжилгээний хүрээлэнд шинжээч томилсон. Дүгнэлт гарахыг хүлээж байна. Шүүх, шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарч, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинж илэрсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн эцэг, эх байх эрхээс нь түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авна” гэсэн юм.
Ямартай ч эхний ээлжид 11, 13 настай эгч дүү хоёрыг 90 хоногийн хугацаанд Хүүхэд хамгааллын 108 төвд байрлуулж, сэтгэл зүйн засал, эмчилгээ хийхээр боллоо.
"Охидоо хамгаалъя" зорилтот сурвалжилга үргэлжлэх болно.
ТВ8 телевизийн "ТОЛЬ" мэдээллийн хөтөлбөр (2019.12.02)
Сэтгэгдэл ( 38 )
нөхрөө үхэнгүүт л ухаа санаа алдаад л хүнтэй суух гээд ядчих юмаа,эх хүн байнадаа охидоо хайрлаад ариун яваач дээ,буян нь ирнэ шүү дээ,эр хүнгүй үхвэл гэж
Эх хүн байна даа хоёр сайхан охидоо сайн сайхан аваад явах хэрэгтэй ш дээ. Ийм том болсон сайхан үрсээ хойд эцгийн гар харуулалгүй ѳсгѳѳд ѳгѳхѳд эхийгэээ асарч тэтгэх нь ойлномжтой ш дээ Чаддаг бол том охиныг нь асарч ѳгѳхсѳн
Ямар олигтой болоод нхөр нь өнгөрсөний дараа ажлаас нь халав гэж бүтэхгүй нөхөр байхгүй юу\nТүүнээс биш улам л өөд нь татана шдээ\n2 охиноо хэцүү гээд хань минь гайгүй гэнээ хааяа 2 охиноо цохиулчихаад байж байх гэнээ\nЁстой хуцваа эх байх эрхиы нь хас 2 охинийг улсын асрамжинд өгвөл таарнадаа
hudlaa hutsaad ohid luugaa buruugaa chiheed bgaarai. ideh hool dulaan orongui yum chin ter huuhduud yaj gertee bh yum ta 2 arhidaad alingaa aldaad bga biz de. ter deedsuudiin idej uuhaas bolj chi uugaad bga yumuu teneg mini. chi huns tejeel abaad arhi l avch uuna shte\n
Za nuhatstai hereg bna. Yaj ch bodson ene eh hun bish ee. Shorongin hun avchirj ohin noiton uriigee gar huliinh n shuus bolguilj bdg yasan hatalsan dotortoi hun be. Burhan min. Yaj ch bodson eh baih erhiig hasuj ohidiig hamgaalaltandaa avah heregtei. Ter zavaan arhichin har yum ohidiig yah ch ym bile yooyo . Naad eh shu yum n umuuruh n bitgii hel daramtlaal suuj bh hun bna. Iim eej eh hun bdg gdg yasan haruu horvoo ve
ОХИНЫ ӨМНӨӨС ТАНАЙ ХАМТ ОЛОНД БАЯРЛАЛАА! АРЧААГҮЙ АРХИЧИН ЮМНУУД, ИЧИХГҮЙ ӨӨРСДИЙГӨӨ ӨМӨӨРӨӨД БАЙГАА ЮМ ДАА. ӨӨРӨӨСӨӨ ТӨРҮҮЛЖ, ӨӨРӨӨ ӨСГӨЧИХӨӨД ХЭЦҮҮ ХҮҮХЭД ГЭЖ ЮУГАА СОЛИОРООД БАЙГАА ДУРАК ВЭ.
Энэ ээж засрахгүйгээ. хэл ам бол байна шдээ. хэнтэй барьцах, хэнийг муулахаа сайн мэдэж байна. Энэ бол архинаас гарахгүй улам л цаашилна. харин ч энийг далимдуулаад л нэг их зовсон зүдэрсэн хүн гээд баахан халамж аваад л нөгөөхтэйгээ бгөс бөөрөө нийлүүд л явна өө. Охидууд л хайран бна\n
Наад хулгайчууддаа хуц гэж хэл архины хамаарлаа арчаагүй амьдарч байгаагаа төр засгийг буруутгах юм байна. Наадахаас чинь олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжүүд амьдралаа схн аваад яваад л бн ш дээ. Яаж наад 2 араатанд охидыг өгч болох юм бэ. Хүүхэддээ гомдлоо гээд яадгийн тэгж амьдруулсан хүн харин уучлалт гуйж засрах ёстой байхгүй юу. Юун архины эмчилгээ солиороод бгн наад асуудал чинь ердөө л сэтгэл санаатай маш чухал холбоотой. Уухгүй л бхад болох асуудал дээр юун эмчилгээ эргүү хар хүүр вэ. Наад муу 2оо эцэг эх байх эрхээс нь хассан нь дээр шүү.
manai huuhed hetsuu huuhed ayagaa ugaadaggui, manai nuhur sain hun gj yugaa hutsaad bga nohoi we
11nastai joohon ohind ar geriin ajlaa daatgaad ywchaad ayaga tawgaach ugaadaggui yu yu gene uu huuhed bol etseg ehiin toli baidag ym shuu balai awgai mini naad hun chini eh baij chadahgui hun baina balai har arhichingaa umuuruud joohon ohinoo shuud buruutgaj baina hund ymarch hund ue baij bolno 2n hoyr ohin huuhedtei hun baij yu n huntei suuh hania aldsan bol hetsuu tehdee uldsen hoyr huurhun ohinoo geed amidarch bolohgui gej uu yarij baigaa zuil n unen teneg chi law eh hun baij bolohgui zugeer hamtran amidragchaa dagaad amidar saw suulgaa awhuul burhan chamaig urshuug
Ene yasan sonin eej we iim ym yariad suuj bdag hunii amidrald yu ch bolj bolno ter bol tomchuud bidnii asuudal huuhed ymar hamaatai ym uuriin turuuleed usguj udii bolgoson huuhdiigee yagaad iim zan awir gargaad baigaag medehgui gene teneg ym be iim eej baga l baigaasai burhan mini tegsen herne 2hon jil hamtran amidarsan har ymaa bolhoor sain meddeg ym shig yarij bna shuu dee sn hun ch gehshig nuhur n bol sn hun huuhed n muu ohin bolj bn arai l ymaa ugluu 4tsagt ajildaa ywaad oroi 11tsagt irdeg ym bol ter hoorond nuguu har ym n ymar aash awir gargaj baidag ym hen medlee \n
Энэ архины хамааралтай ээж өөрийгөө зөв болж харагдуулах гээд илт худал хэлээд байнаа. Охины буруу боогох гээд худал яриад бгаа нь андашгүй бузар авгай
hani ijilee aldaad olon huuhdtei uldeed ur huuhde surgul soyold n yawuulad ur huuhdihe toloo yawj bgan eejud zunduu l bdg. Tegle gd ene archaagui arhichin awgai shg 2 ,2 ohinoo garguund n gargad sur soyolchgui, hachin shorongoin ym hajuuda bailgad arhi gudarch bga hun howor bh daa. Zawaan archaaguim iim eh hun gj horwoogin toosg holdolgoj yawhar uhechul yadj 2 ohin arai ayulgui orchind osno bz. Helh ch ug oldhgui bn archagui pzda awgai uheesei!!!!!!!!!!!!
Хүүхдээ өөрө төрүүлж өсгөж хүн болгочоод манай хүүхэд их хэцүү хүүхэд гэж хуцах юм. Тэгсэн ээ манай нөхөр муу хүн биш нтр эргүү хүүхэн байна штээ!!! Хүүхдээ биш эрийш өмөөрч байдаг арчаагүй амьтан бээ
Бараг л худлаа дөө. Хүүхдүүд зүгээр л улсын асрамжинд байсан нь дээр.
Хар усанд толгойгоо мэдүүлчээд хүүхэд буруутан болгож хар архичингаа өмөөрөөд байдаг эх хүн байж үхэсний хойноос үхэх биш үлдэж байгаа амьдрах хэрэгтэй биздээ
2ohiniig hamgaalaltandaa hyanaltandaa bailgaarai..iim hvmvvs hudlaa belen zelen amlaad heseg sain bgaad huuchin hevendee ordog shvv..tgd orhij bolhgvi shvvvv
Sex sex sex sex sex sex
minii khane sain khun, minii okhin khetsu khuukhed ch gekhshig bizda chin
Omoorood sj bn gdg hamgiin buruu uildel setgel zuich nar ni mdj bgaa blgui dee arhichin humuus bugd l iim bdg dndaa oorsdiigoo omoordog nmg oilghgui bgaa uchraas bi gaihjina tgjina ingejina tgd arhi uudag l gj yridag shuu dee
Ohidiig butsaaj ogno gwl buruu hereg shuu dee 2 arhichin irj baahan zowoono hel amaaraa biluudeed medeej hen hen ni zohij awjil bgaa sh dee tr byatshan zurh tarhind bodoj diilheergui ihiig l bodoj bgaa sh sh dee zutgejil bwl boloo amidraliig bs 1 arhichin bs shorond bsn huntei niilchd tsetseg shg shn ohidiinhoo hajuud blgj bnaa tm gazar bsn hunuus zasardag gdgtei bi ewlerdeggui gutgeleg zoliosoor orson bsn ch tend bngiin daramtand bdg hunuus sniig boddog bj chdhuu tr hudlaa l bh hunii amidral hetsuu bsn bj blnoo ghdee l ur huuhdee iim hunuusiin hajuud blgaad ooroo terniihee hamaaraltan bltson
gants neg tsoxij baugaa xaragddag genee arxichintai hoxtsoj 2 oxinoo buzarlasan xog ve , yasan
Ээж байх эрхий нь хасч хүүхдүүдийг асрамжийн газар өгөх хэрэгтэй
Архины эмчилггээнд яваад засрах хүн мѳн үү тийм л юм анхаасаа 2хүүхэдээ бодоод архиа болихгүй яасан юмбэ 2 .хоёр хүүхэдийг ээжид нь ѳгѳѳд хэрэггүй байх гэж бодож байна ээж байх эрхийг нь хасвал таарна
За энэнд ээж байх эрх байхгүй.Өсөж яваа охидыг тэр нэг хар юмнаас нь хол байлга.Энэ эх бол хамгаалж чадахгүй хүн байна
Arhi hin bj huuhdee auga ugaadaggvi hetsuu huuhed genuu \nHairlahgui bhad yagaad ayga ugaaj geree tseverlene gej arhichin eejees tiim ulger duurailal avahgvi l dee \nEne hun ugaasaa ungursun haein ohidiig bitgii uguurei tur gej bdag bol halamjindaa avch hun shig hun bolgoh estoi
Haaya gar hurch baiggaa haragddag genuu. Yamar eh hun ingej yariad suuj baidag bnaa. Shuud zaazal.
Buh buruug ohiduud ruugaa chiheed nuguu muu mal nuhur uuriiguu umuuruud yostoo zasrahaa baitsan avgai bndaa. Ohidiig butsaaj Hasan ch bolohgui.
Bayrlalaa tanai hamt olond ohidiig bitgii butsaagaarai guij BN shuuu
ter zagdaa gj muuhai uwgun ruu ydarsan humuusiig buu ywuul. ydarsan humuusiig tsugluulj turuus huwisah zardal awch humuusiig daramtlaj mungiig ni iddeg oliggui hun. \n
Tegeed ohidiig butsaagaad eh n avchihviidee, arhinaas garaad saihan amidrana ch gj hudlaa daa
zaawal emchilgeend ywj baij arhinaas garah ymar hereg bgaa ym. hun uneheer zorilgo tawiad arhinaas garch uuruur amidray gj bodwol sanaanii l asuudal shuudee. ene huniig setgeliin hatgui archaagui muu emegtei ,eh, eej hun bna gj bodhoos uur bodol alga.
Ene bid 2 in arhinaas garah ch luuluu baih shvv ....Ohid amidrlaa bodog ....arhichin nuhur hvvhen 2 oos holduulii ....bas muuhai har umaa magtaad ...ohinoo muu yriad .....iim muuhai eejiin vgend hen oroh we dee ....bi bsan bol toohgvi vl hvndlene
hudalch awgai yumaa ichihchgui ur huuhdee buruutgad hudal yrij baidag arhichin be
Shal hudlaa har arhichin avgai. Ter neg hogiin har yumaa omoorch bgaag ni haraad bgaarai
Zagda guigas guigad zuv amidrax uxaan turin bus baiguulgad ugchixvul ug n ix zugeer yum shig sanagdaj bn aav eejin bS arxinas gargachixan da aav eejs xuuxdiin xamgaalad uurinxu xuuxed shig xaramlaj xairladag
3 sariin daraa ohidiig yah bolj bn. Butsaagaad nuguu gert ni avaachih uu. Iim uruusgul hogiin huuli durem jurmaa ergej haraach dee
Энэ новш ээж байх эрх байхгүй Охидыг өгч болохгүй