Нийслэл хотын бохир усны төвлөрсөн сүлжээний насжилт хэтэрсэн, эвдрэл ихтэй хэсгүүдийг ухахгүйгээр сэргээн засварлахаар төлөвлөжээ. Нийт 39.6 км шугамыг шинэчлэх бөгөөд гадаргууг бүхэлд нь ухалгүйгээр хоолойн дотор шинэ давхарга үүсгэж бэхжүүлэх технологи ашиглах юм байна.
Сүхбаатар дүүрэгт 9.8 м, Баянгол дүүрэгт 8.8 м, Баянзүрх дүүрэгт 7.9 м, Сонгинохайрхан дүүрэгт 6.6 м, Чингэлтэй дүүрэгт 3.5 м, Хан-Уул дүүрэгт 2.6 м бохирын шугамыг шинэчлэх юм байна.
Энэхүү төслийг Дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн стандартын шаардлагад нийцүүлэх хэрэгжүүлэх юм. Мөн үерийн эрсдэл нэмэгдсэн нөхцөлд хотын инженерийн дэд бүтцийг үе шаттай сайжруулах юм.

Сэтгэгдэл ( 0 )