Цасан бүрхүүлийн хэмжээ 5 хувиар БУУРЧЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан арав хоногийн сүүлийн өдөр хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувьд цастай байна.

Увс (Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулагийн хойд, Цагаанхайрхан), Ховд (Үенч, Алтай), Завхан (Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат), Говь-Алтай (Тонхил, Бугатын баруун), Хөвсгөл (Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур), Сэлэнгэ (Ерөө, Хүдэр, Хушаат, Сант, Жавхлант), Төв (Эрдэнэ, Мөнгөнморьтын хойд), Дархан-Уул (Хонгорын зүүн хойд)-т 21 см-ээс дээш зузаан, 0.16-0.39 г/см3 нягттай.

Баян-Өлгий (Сагсайн өмнөд, Булган), Увс (Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд), Ховд (Булган), Завхан (Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон), Хөвсгөл (Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ), Булган (Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур), Сэлэнгэ (Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол, Орхонтуул, Орхон, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан), Дархан-Уул (Дархан, Шарынгол, Орхон), Төв ( Заамар, Жаргалантын хойд, Батсүмбэр), Өвөрхангай (Сант болон Баянголын өмнөд, Гучин-Усын өмнөд), Хэнтий (Баян-Адрага, Жаргалтхаан, Баянмөнх, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дадал, Гурванбаян), Дорнод (Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овооны зүүн, Сэргэлэн, Чойбалсан, Хэрлэн)-д 11-20 см зузаан, 0.11-0.30 г/см3 нягттай, бусад нутгаар 10 см-ээс бага зузаан, 0.07-0.37 г/см3 нягттай байна.

Цасны зузаан хамгийн их байгаа сумдыг дурдвал Увсын Хяргас, Цагаанхайрхан, Завханы Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул, Хөвсгөлийн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Хушаат, Хүдэрт 31-45 см байна. Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 5 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top