Ираны шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-ээс татгалзвал яах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 03

Ойрх Дорнодын зэвсэгт мөргөлдөөн Олон улсын хөлбөмбөгийн холбоог /FIFA/ эвгүй байдалд оруулаад байна. Нэг талаар Ираны шигшээ баг тэмцээнд оролцохоос татгалзаж болзошгүй бол нөгөө талаар FIFA аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэд дахин чангатгах шаардлагатай нүүр тулна.

Ираны хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мехди Таж үүссэн нөхцөл байдлаас үзэхэд тэмцээнд оролцох магадлал бага байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг удирдлагууд гаргана гэж мэдэгджээ.

Энэ тохиолдолд хөлбөмбөгийн ДАШТ-ий дүрмийн зургадугаар заалт идэвхжих ба энэ дагуу Ираны шигшээ баг тэмцээн эхлэхээс өмнө нэг сарын өмнө бойкот зарлах учиртай. Ингэснээр сахилгын комисс тус багт 323 мянга орчим ам.долларын торгууль ногдуулна. Нэг сараас бага хугацаанд ийм шийдвэр гаргавал торгуулийн хэмжээ 647 мянган ам.доллар болж өснө. Түүнчлэн иранчууд FIFA-аас шигшээ багийн бэлтгэлд зориулсан санхүүжилт болон тэмцээнд оролцохтой холбоотой бусад төлбөрийг буцаан олгох ёстой.

FIFA ДАШТ-д шалгарсан шигшээ багийн бэлтгэлд зориулж 1.5 сая ам.доллар болон тэмцээнд оролцохтой холбоотой нийт санхүүжилт болох 10.5 сая ам.доллар гаргахаар шийдвэрлэсэн байна. Эдийн засгийн хоригоос гадна тухайн орны хөлбөмбөгийн холбоог FIFA-аас цаашид зохион байгуулах арга хэмжээнээс хасах хүртэл сахилгын арга хэмжээ авдаг байна.

Дүрэм ёсоор аль нэг улс ДАШТ-д оролцохоос татгалзвал FIFA өөрийн үзэмжээр өөр багийг сонгох эрхтэй. Хэрэв FIFA Азийн холбооны квотыг хэвээр үлдэх шийдвэр гаргавал Иракийн тамирчдад шанс их болно. Иракийн шигшээ баг тивийн шалгаруулалтын плей-офф-т оролцох эрх авч байсан билээ.

Харин Ираны шигшээ баг тэмцээндээ оролцох шийдвэр гаргавал юуны өмнө визийн асуудалтай тулгарна. Зохион байгуулах хороо Доналд Трампаас ДАШТ-д оролцох тамирчид болон албаны хүмүүст визийн хөнгөлөлт үзүүлэх зөвшөөрөл авч чадсан ч хөгжөөн дэмжигчдийн хувьд нөхцөл байдал хүндэрч магадгүй гэж олон улсын 1xBet компанийн спортын шинжээчид онцолжээ.

Бэлтгэлийн баазаар Ираны шигшээ баг Аризона мужийн Тусон дахь Кино спорт комплексыг сонгосон байна. Ираны баг зургаадугаар сарын 15-нд Шинэ Зеланд /Лос Анжелест/, зургаадугаар сарын 21-нд Бельги /Лос Анжелест/, зургаадугаар сарын 26-нд Сиэтл хотноо Египетийн багтай учраа таарах юм.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шибан(174.234.8.73) 2026 оны 03 сарын 13

Харин Иранчууд оролцохоор болсон ч визийн асуудал нэлээд хүндрэл үүсгэж магадгүй. Ялангуяа хөгжөөн дэмжигчдэд илүү хэцүү байх нь ойлгомжтой, тоглолтыг газар дээрээс нь үзэх боломж нь багасна. Дональд Трамп болон АНУ-ын эрх баригчид FIFA World Cup-ийн үеэр ийм асуудлыг хэрхэн шийдэх нь сонирхолтой байх болов уу. Энэ нь бүр тэмцээний ерөнхий уур амьсгалд ч нөлөөлж мэднэ

0  |  0
Мугеду(174.234.7.229) 2026 оны 03 сарын 13

Хэрэв Ираны хөлбөмбөгийн баг дэлхийн аваргад оролцохгүй гэж шийдвэл Азийн бүсийн квотыг хэвээр үлдээх нь хамгийн зөв шийдэл мэт санагдаж байна. Дэлхийн аваргад Азийн нэг эрх хасагдана гэдэг бас л харамсалтай зүйл

0  |  0
Батжаргал(174.234.2.150) 2026 оны 03 сарын 12

Хамгийн их харамсалтай нь хөлбөмбөгчдийн хувьд л байна. Хүн насан туршдаа бэлтгэл хийж, ур чадвараа сайжруулж, өөрийгөө хөгжүүлж, урьдчилсан шатны тоглолтуудад оролцож байж том тэмцээнд хүрэхийг зорьдог. Гэтэл эцэст нь улс төрийн асуудлаас болж бүх зүйл талаар өнгөрөх нь үнэхээр харамсалтай

0  |  0
Батболд(174.234.6.64) 2026 оны 03 сарын 12

Нөхцөл байдал үнэхээр амаргүй байна. Хэрэв баг үнэхээр тэмцээнд оролцохоос татгалзвал энэ нь бүхэл тэмцээний хүрээнд нэлээд том дуулиан болж мэдэх юм. Ер нь орчин үеийн дэлхийд дайн, зөрчилдөөн огт байх ёсгүй. Гэхдээ хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл түүнийг ямар нэг байдлаар шийдвэрлэх л шаардлагатай

0  |  0
Top