Ойрх Дорнодын дайны улмаас дүрвэгсдийн хямрал үүсэхээс ЕХ болгоомжилж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Европын Холбооны эрх баригчид Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн дүрвэгсдийн шинэ хямралд хүргэж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

Politico хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, Европын дотоод хэрэг, цагаачлалын комиссар Магнус Бруннер энэ асуудлаа Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидантай ярилцсан байна.

Түүнчлэн, Ойрх Дорнодын дайн ЕХ-ны эрчим хүчний эх үүсвэрийн нийлүүлэлтийн төрөлжүүлэх төлөвлөгөөг нурааж болзошгүй. Учир нь Катар байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлээ түр хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Үүнтэй холбогдуулан эрчим хүчний комиссар Дан Йоргенсен өнөөдөр Азербайжанд айлчилж, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаар төлөвлөж байна гэж тус хэвлэлд онцолжээ.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ Израилын хамтаар Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсэн билээ. Агаарын цохилтуудад Ираны томоохон хотууд, тэр дундаа нийслэл Тегеран өртөж байна. Ираны зүгээс хариу болгон Израил болон Бахрейн, Иордан, Катар, Кувейт, Саудын Араб дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгч байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top