ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026.03.03. Энэ оны 62 дахь өдөр бөгөөд он дуусахад 303 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 28 минутад мандаж, 18 цаг 40 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 25 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр  Дэлхийн байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр, Дэлхийн чих, сонсголыг хамгаалах өдөр, Олон улсын зохиолчдын өдөр, Дэлхийн гар утас, хэрэгслээ унтраах өдөр бол Болгарт Османы дарлалаас чөлөөлөгдсөн баяр, Японд охидын баяр Хинамацүри, АНУ-д Төрийн дууллын өдөр, Киргизэд Төрийн далбааны өдөр, Суданд Үндэсний эв нэгдлийн өдөр, Гүржид ээжийн баяр, Египетэд Тамирчдын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Жессика Белл, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Зико, Америкийн сагсан бөмбөгч Жейсон Тейтум, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга  Америкийн Жейден Кокс, Их Британийн жүжигчин Миранда Ричардсон, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Ирландын дуучин Ронан Китинг нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1575 - Моголын эзэнт гүрний хаан Акбар Бенгалын армийг бут цохив.

1845 - Флорида АНУ-ын 27 дахь муж боллоо.

1875 - Жорж Бизегийн алдарт "Кармен" дуурь Парист анх удаа тайзнаа тавигдав.

1924 - Исламын халифат Оттоманы эзэнт гүрэн задран уналаа.

1931 - АНУ-ын Төрийн сүлд дууллыг соёрхон батлав.

1939 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Ганди өлсгөлөн зарлажээ.

1955 - Элвис Пресли анх удаа телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.

1998 – Microsoft компанийн тэргүүн Билл Гейтс монополын хэргээр Конгресст мэдүүлэг өгсөн байна.

2017 - Nintendo Switch тоглоом дэлхий дахинд нэгэн зэрэг худалдаанд гарлаа.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top