Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн зургаадугаар заставын чиглэлд иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын том оврын ачааны автомашин өчигдөр /2019.12.01/ Даян нуурын мөс цөмөрч, осолджээ.
Осол Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн Даян нуур гэх газарт сумын төвөөс баруун хойд зүгт 148 км-т гарчээ.
Иргэ А энэ үед ганцаараа явсан ба Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар өчигдөр 05:30 цагт ослын дуудлагыг хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн найман алба хаагч, Хилийн 0165 дугаар ангийн дөрвөн алба хаагч, тус багийн Засаг даргаар ахлуулсан 50 иргэн, нийт 62 хүн ослын газарт ажилласан аж.
Нуурын баруун урд эргээс 400 метрт, 3 метрийн гүнд гурван удаа шумбалт хийж, өчигдөр 17:30 цагт тус сумын иргэн 25 настай, эрэгтэй А-гийн цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )