Автомашинаа сахиж үлдсэн эрэгтэй сураггүй алга болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Дундговь аймгийн Луус сумын иргэн 35 настай, эрэгтэй С өчигдөр /2019.12.01/ сураггүй алга болжээ. Иргэн С нь тус сумын Наран багийн Баянхар гэдэг газарт автомашин нь эвдэрч, хамт явсан З, Т нар сумын төвөөс тусламж дуудахаар явсан байна.

Ингэхдээ С-ийг ойролцоох өвөлжөөний хашаанд үлдээгээд явсан ба иргэн З, Т нарыг сумын төвөөс сэлбэг аваад буцаж ирэхэд алга болсон байжээ.

Болсон явдлын талаар өнөөдөр /2019.12.02/ үүрээр 04:22 цагт сумын удирдлагуудад мэдээлж, сумын Засаг даргын Тамгын газрын гурван алба хаагчид нэг автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна. Үдээс өмнийн байдлаар алга болсон иргэнийг олоогүй тул нэмэлтээр Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажилд оролцож эхэлсэн гэх мэдээллийг албаныхан өглөө. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.51) 2019 оны 12 сарын 03

Хөдөөний оркууд ингэж тэнэгтсээр л байх уу

0  |  0
зочин(202.179.25.51) 2019 оны 12 сарын 03

Хөдөөний оркуудын тэнэглэл дуусахгүй юмаа

0  |  0
Top