Дундговь аймгийн утга зохиолын "Замбуутив" нэгдлийн 75 жилийн ойд зориулсан "Замбуутивийн эгшиглэн" хүндэтгэлийн тоглолт энэ сарын 19-ны өдөр болох гэж байна.
Тоглолтод АЖ Г.Равдан, АЖ "Чингис" Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ Б.Сийлэгмаа, МУГЖ Ц.Чулуунцэцэг, МУГЖ Д.Отгонжаргал, МУСТА Ц.Туяацэцэг, МУСТА Ц.Отгонцэцэг, МУСТА Э.Төрмандах, МУСТА Б.Анхбаяр, Б.Чанцалдулам, МУСТА А.Түмэн-Өлзий, МУСТА Л.Нарангэрэл, Дуурьсал хамтлаг, Соёмбо хамтлаг, МУСТА О.Сүглэгмаа, МУСТА нэвтрүүлэгч, Д.Сайнтод МУСТА нэвтрүүлэгч .Г.Алтанбагана, Дундговь нутгаас төрсөн Болор цомын эзэд, зэрэг уран бүтээлчид оролцоно.
Дундговийн зохиолчид шүлэг дуугаа өргөн барих дор хамтдаа догдлон баясаж, уяран саатна уу хэмээн хүсэж байна. Тоглолт МҮЭСТО-д 19-нд 16.00 цагт болно. Тасалбарыг 88050855-аас холбогдон авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )