2019 оны ТРЭНД: Шилдэг ЕСӨН кино

2019 оны 12 сарын 05


"Cosmopolitan" сэтгүүл 2019 оны шилдэг бүтээлүүдээс есөн "Бас дахин шилдэг"-ийг нь онцолжээ. Уншигч та үзэлгүй өнгөрүүлсэн бол ондоо багтааж заавал үзээрэй. Бүх талаараа шилдэгт багтах эдгээр кино нь таны сэтгэлд нэгийг бодогдуулж, оюунд гэрэл нэмэх болно.
 

« The Avengers: Endgame »
 


Энэхүү кино эхний долоо хоногтоо л 1223 тэрбум ам.доллар олжээ. 2019 оны хамгийн өндөр борлуулалттай кино болсон. Роберт Дауни, Крис Эванс, Марка Руффало, Крис Хемсворт, Скарлетт Йоханссон, Жереми Реннер нарыг хамтад нь цуглуулсан энэ киног үзэж амжаагүй юм биш биз!

« Жокер »
 


Хоакин Фениксийн тоглосон сэтгэлзүйн триллер кино Венецийн кино наадмаас "Алтан арслан" хүртсэн. Үйл явдлынх нь талаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
 
« Араатны хаан арслан »
 


Танил хөгжим, визуал эффектүүдээр дүүрэн бүтээл.  

« Аладдин »
 


Энэхүү киног Уилл Смитийн гайхалтай хоолойг сонсох гэж үзсэн хүн олон. Үйл явдал нь хүүхэд байхаас танил энэ кинонд сайн хүмүүсээс хэн нь ч нас барахгүй. Өнгөлөг бөгөөд мартагдашгүй бүтээл.

« Maleficent: Mistress of Evil »
 


«Аладдин» дээр бид Уилл Смитийг биширсэн бол эндээс Анжелина Жолиг биширнэ. Үйл явдал урьдчилан тааварлашгүй.

« Тоглоомын түүх 4 »
 


"Тоглоомын түүх" цувралын эцсийн хэсэг нь шүүмжлэгчид болон жирийн үзэгчдийг гялалзсан хошигнол, эрч хүчтэй анимейшнаараа татсан.

« Рокетмен »
 


Дуучин Элтон Жоны амьдрал, үүсэл, уран бүтээлийн түүх. Каннын кино наадамд энэхүү кино өндөр чансаатай байсан билээ.

« Frozen 2 »
 


"Frozen"-гүйгээр хаачих билээ! Гайхалтай, энхрий зөөлөн түүх, гүн утга агуулгаараа ялгарах энэхүү бүтээлийг үзэж амжаагүй юм биш биз?

« Бид »
 


Америкийн энэхүү аймшгийн кино танд айдас, сэтгэл хөдөлийг дээд цэгт нь тултал мэдрүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top