Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оноос Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж эхэлсэн билээ.
Энэ хэрэгт Т.Бадралаас гадна тус газрын дэд дарга, бригадын генерал Г.Арвинбуян, ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газар /СХҮГ/-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” компанийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар татан шалгасан юм.
Шалгалтын явцад дээрх албан тушаалтнууд нь 17 тендерийг хууль бусаар явуулснаас наймынх нь үйлдэл тогтоогдсон гэх ба ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” компанийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй явуулсан, ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааж бариулсан, ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэрэг төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдлүүд нь мөрдөн байцаалтаар батлагдсан байдаг.
Хэргийг өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд шалгаж, 2019 оны дөрөвдүгээр сард прокурорт шилжүүлсэн хэдий ч прокуророос мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр АТГ-т буцаасан юм. Улмаар АТГ-аас хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг явуулж дуусаад, дахин шилжүүлснээр прокурор уг хэргийг хянаж байсан билээ.
Тэгвэл Прокурор хэргийг хянаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 6 )
МЭЛГЭРИЙН МУУХАЙ АВИЛГАЧ ОДОО БОЛТОЛ ОБЕГ-ЫН ДАРГЫН АЖЛАА ХИЙСЭЭР Л, ДОРОМЖЛОЛ ШҮҮ
deerhi avilgalchid zavshchih uymaa
Энэ новшийг
Mongolchuud bie bienee shorond hiih aimaar durtai hvmvvs yumaa neg tiim muuhai bohir bvhen davamgailsan vneheer muuhai sanaa bodoltoi muuhai hvmvvs yumdaa ugaavch ug ni har gegch l yum
Шүүхээр ятл авбал генерал цолыг нь хураах бх даа манай ерөнхийлөгч.
Хүрэлсүхийн тавиул гөлөг ялаа эдэлж дээ\n\n