"Эрдэнэс таватолгой"-н захирал асан Н.Цэрэнсамбууг 12 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Авлигатай тэмцэх газар "Эрдэнэс таватолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан, нэг сарын хугацаатай цагдан хорьжээ.  Түүнийг "Цанхийн баруун уурхайн тэсэлгээний ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт шалгарсан аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Н.Цэрэнсамбуу нь "Бланс" ХХК-д давуу байдал олгосон байж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг цагдан хорьж, мөрдөн шалгах шаардлагатай хэмээн үзэж, прокурорын саналаар Дүүргийн Эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс түүнийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ. 

Н.Цэрэнсамбуугийн өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргаж, Ерөнхий шүүгчид хандсан ч шүүхээс түүнийг гомдлыг хүлээж аваагүй байна. "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн захирал асан Н.Цэрэнсамбууг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн 12 хүртэлх жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан, цагдан хорьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Содоо (202.9.47.59)  2 цагийн өмнө

Утсан хүүхэлдэй шинэ захиралынм нь явуулга биз дээ өөрөөсөө илүү хүнд дургүй зайлуулах хоббитой захирлууд олон байдаг

0  |  0
Top