АТГ-аас “Херо энтертайнмент групп” ХХК, “Хүлэг контент” ХХК болон найруулагч Б.Баатар, А.Амундра нарт холбогдох хэргийг шалгаж байгаа билээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад байгаа ба прокурорын саналыг үндэслэн шүүхээс яллагдагч Б.Баатарт 2026 оны 9 дүгээр сарын 25-наас эхлэн хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм.
Тэгвэл түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байна. Прокурорын дээрх саналыг өнөөдөр /2026.10.02/ Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэх гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )