АТГ-ын шинэ удирдлагууд халаа сэлгээгээр ажлаа эхлүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 05 сарын 09

Монгол Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.

Улмаар АТГ-ын дарга болон дэд даргыг шинээр томилох асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон З.Дашдавааг тус газрын даргаар, Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргаар томилсон. АТГ-ын даргаар томилогдсон З.Дашдаваа нь, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан бол дэд даргын албан тушаалд томилогдсон Ж.Батсайхан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.

Авлигатай тэмцэх газрын удирдлагууд нэгэн зэрэг шинээр томилогдсоноор тус байгууллага дотооддоо бүтцийн өөрчлөлт хийх, шинээр томилгоо хийх эрхзүйн орчин бүрдсэн гэхэд болно. Тэгвэл саяхнаас АТГ дотооддоо бүтцийн өөрчлөлт хийж эхэлжээ.

АТГ нь Тамгын хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажиллагааны хэлтэс гэсэн таван хэлтэс, зургаан албатайгаар үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр хэлтэс, албадын дотроос мөрдөн байцаах, хяналт шалгалт явуулах голлох чиг үүрэг бүхий албадын дарга нарыг өөрчилж эхэлсэн байна.

Тухайлбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа аж. Ингэснээр түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнг энэ сарын 7-ны өдөр томилсон юм.

Мөн АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Ц.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлж, өмнө нь АТГ-т мөрдөн байцаагчаар ажиллаж байсан мөрдөгч Д.Шинэбаатар гэх хүнийг томилохоор ярилцаж байгаа аж. Түүнчлэн АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар албан тушаалаа үргэлжлүүлэн хашиж байгаа боловч шинэ удирдлагуудын зүгээс түүний оронд томилох хүний нэр хэдийнэ яригдаж эхэлжээ. Тодруулбал, АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар мөн л АТГ-т ажиллаж байсан А.Батхуяг гэх хүнийг томилохоор болсон бололтой. 

Мөн тус газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга Д.Дуламсүрэнг чөлөөлөх тухай асуудал яригдаж байгаа ба түүний оронд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг томилохоор төлөвлөөд байгаа аж.

Одоогоор тодорхой болсон өөрчлөлтүүд нь эдгээр бол цаашид энэхүү сэлгээ үргэлжилнэ гэдгийг эх сурвалж мэдээлж буй. Харин АТГ-ын шинэ удирдлагуудын хийж  буй энэхүү томилгоо, тэр дундаа албан тушаалд шинээр очсон, очихоор яригдаж буй нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүнээр тавьсан гэх хардлага олон нийтийн дунд үүсээд байна.

Сэтгэгдэл ( 40 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ари(202.9.43.44) 2025 оны 03 сарын 13

БААСАН ХАТАГТАЙ КК, Балай юм мөн ч их болж бна даа!!!

2  |  0
Mongol yalna (172.58.63.36) 2025 оны 03 сарын 13

Odoo gaigui ajilaj bolobson3huchinee Onoo gaigui ajilaad sain humuus burdiulseniig jonhuu xi nar heregee haahiin tuld atg isaglaa

1  |  0
Монгол(64.119.21.243) 2025 оны 03 сарын 13

Овоодоо

1  |  0
zochin(150.129.143.231) 2025 оны 03 сарын 13

shudraga bj chadahuu

1  |  0
Zochin(103.212.117.229) 2025 оны 03 сарын 13

Baasan abgaig bolidoo enenees uur yum oldohgui b.na uu

3  |  0
Батаа(64.119.27.174) 2025 оны 03 сарын 13

Болж дээ. Өмнө байсан гарууд олны амыг хаах гэж худлаа цагдан шалгасан болоод л суллаж явуулаад байсан. Одоо тэр С.Баяр, Баярцогт, Элбэгдорж нтрийг дахиж шалгаарай

1  |  0
bat(139.5.216.171) 2025 оны 03 сарын 13

manangiin golognvvdiig bugdiin zailuul

1  |  0
зочин(103.10.23.131) 2025 оны 03 сарын 13

60 настай чавганцаар ч яах юм билээ дээ

1  |  0
Zochin (39.7.59.52) 2025 оны 03 сарын 13

Ailin avgai avdar savaa tseverlej bgaa yum shig l bolj bh shivdee .Enkhjargalin duusgaagvi ajild yaravchlan orohgvi bol Mongol uls hulgaichuudaar duurch balgas bolohod enuugend bna shuu ATG dargaa .shorongoo nemegduuleh heregtei boloh baihdaa .er em hulgaichuud uih /aar duuren bna .

1  |  0
Zochin (39.7.59.52) 2025 оны 03 сарын 13

Zass Baasan gej avgai anh ahmadin holbooni darga geed l yum segselzeed baisan 2uruu bairtai bolj avaad surag tasarsan avgaig yund devshuuleh geed baigaam Oyunhorolois deerdeh uu

1  |  0
Ц.БАТДОРЖ(66.181.161.114) 2025 оны 03 сарын 13

Тэгэж томилгоо хийж байж цэвэршинэ Төрийн там тогоо нь дотороо бйдаг юм .

2  |  0
Дэмжиж байна (150.129.143.134) 2025 оны 03 сарын 13

Зөв ш дээ бүгдийг нь соль. Ажлаа зөв хийж байвал хэнч байсан яадаг юм. Хонгилын гар хөлийг тасдах хэрэгтэй

2  |  0
Үнэн үг(182.160.33.162) 2025 оны 03 сарын 13

Солисноор юу өөрчлөгдөх юм.Дээдсүүдийн балагийг баллуурдах л гэж байгаа шүү дэ.Харж л байгаарай та нар.Худлаа гасалхаас өөр зүйлгүй болох вий.

1  |  0
Боогии(202.126.89.252) 2025 оны 03 сарын 13

Хэнии ч хүн бай хамаагүй манангиин эрхтэн дархадуудыг хариуцлагатооцож монголд хууль гэж бдаг юм шүү гэдгииг мэдрүүлэх хэрэгтэй

2  |  0
Зочин(202.9.42.55) 2025 оны 03 сарын 13

Баасанг тохироно гэхээр АТГ- н ажил өмнөхөөсөө сайжрана гэж бодогдохгүй л байна шүү. Харин өмнөх хамт олон үнэхээр сайн ажиллаж байсан шүү.

2  |  0
zochin(66.181.161.108) 2025 оны 03 сарын 13

naad baasan avgaigaaraa yaax geed bgaam be ..

2  |  0
Irgen(139.5.219.79) 2025 оны 03 сарын 13

Battulgiin sanal bolgoson darga Baasan tomilood lATG ch jinhene baasboloh née Topor guai, 65 suudalabch olonhi bolgoson gaviyatai hymyys ni shahagdaad Topor-Jenkogiin hoslol ch samrana daa

1  |  0
MGL(202.21.109.156) 2025 оны 03 сарын 13

Баасан эгчийг олигтойхон ажилд томилоодхооч

2  |  0
Батбаатар(202.126.89.72) 2025 оны 03 сарын 13

ХОМ-ийн хэлтэс байгуулах хэрэгтэй. Улс тѳрийн албан тушаалтны хѳрѳнгѳ оролгыг үнэн зѳв, эсвэл хуурамч болох, шударга олсон эсхийг батлах тогтоох нь шалгаж байгаа шалгуулж байгаа хэн хэнийх нь эрх ашигт нийцэнэ.

1  |  0
Зочин(122.201.19.99) 2025 оны 03 сарын 13

Маш зөв бүх дарга нарыг нь солих хэрэгтэй

4  |  1
ИРГЭН(202.179.26.108) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ЗӨВ ӨӨРИЙН ХҮНТЭЙ БАЙЖ Л НЭГ ЗОРИЛГО САНААТАЙГААР ЭХ ОРНОО ХАМГААЛАХ БОЛНО ШҮҮ ДЭЭ.ЭХ ОРНЫГ МААНЬ ИДЭЭД ЗАРААД УУГААД ДУУСЛАА.ТИЙМЭЭС БАГАА ӨӨРСДИЙН ХҮНЭЭРЭЭ БЭХЖҮҮЛЭХГҮЙ БОЛ МАНАН-ГИЙН ГАР ХӨЛҮҮД ЗӨНДӨӨ БИЙ ШҮҮ.ТЭД ИЛ ЮУ Ч ХИЙХГҮЙГЭЭР БАРАХГҮЙ ДАЛДУУР ИХ ХОР НАЙРУУЛЖ АЖИЛД СААД БОЛОХ НЬ ТОДОРХОЙ.ЭНХЖАРГАЛИЙН ТОМИЛСОН ХҮН БҮР МАНАН-ГИЙНХ БАЙХ ШҮҮ.ТЭДНИЙГ ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ.АМЖИЛТ ХҮСЭЕ

4  |  0
Зочин(103.57.94.31) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү дээ. Тэгээд хуучнаараа яаж ажиллах юм.

5  |  0
Зочин(103.57.93.21) 2025 оны 03 сарын 13

Дандаа л цагдаагийн хэдэн пизда нар байх юм.

2  |  3
zochin (66.181.188.221) 2025 оны 03 сарын 13

Svhochir gej hulgaichig halah heregtei

2  |  0
Баяр(112.72.11.110) 2025 оны 03 сарын 13

Баасан...! Монгол ялчжээ

3  |  0
irgen(103.212.116.218) 2025 оны 03 сарын 13

zoo zoo. hun solih l ajil hiij baih shiv dee. undsen ajlaa hiigeech. Baasan awgai tsaashaa tsaashaa. ichij amidar. uuruubyaj hurungujuud baigaagaa il bolgo...

2  |  0
Zochin(66.181.189.106) 2025 оны 03 сарын 13

Baasan gedeg hun yagaad alband oroh geed baigaa yum bol shine darga nar arai ch avahgui bailgui dee.

2  |  0
Zochin(43.242.243.157) 2025 оны 03 сарын 13

ЦОО ШИНЭ МАНАН БИЙ БОЛЖЭЭ.ХУУЧИН АТГ ДАРГА ЭНХЖАРГАЛ САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН АЖИЛ НЬ САЙН ХУУЛЬ ХЯНАЛТЫН ДАРГЫГ СОЛИДОГ НО-ТОЙ ХҮМҮҮСИЙН ХИЙЖ БАЙГАА ТЛМИЛГОО БИЗ ДЭЭ.

1  |  5
зочин(117.111.2.248) 2025 оны 03 сарын 13

ерөнхийлөгч өөрийн хүнээ тавьсан гэх хардлага олон нийтийн дунд үүсээд байна. гэх шиг шаалдаа писда. гудамжинд гараад асуу хэн ч энэ талаар мэдээчгүй яваа

2  |  0
МОНГОЛ ХҮН(202.126.89.153) 2025 оны 03 сарын 13

ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ НЬ ЗӨВ

3  |  0
zochin(139.5.217.253) 2025 оны 03 сарын 13

zuw shuu dee , enkhjargalyn bagyg solikh kheregtey , darga ni yamar baysan , tserguud ni tiim l baygaa daa

2  |  0
zochin(139.5.217.253) 2025 оны 03 сарын 13

zuw shuu dee , enkhjargalyn bagyg solikh kheregtey , darga ni yamar baysan , tserguud ni tiim l baygaa daa

1  |  0
Бибиси(66.181.186.153) 2025 оны 03 сарын 13

Горьдлого маань талаар болох нь дээ. Ингээд л шинэ манан . Хэрэг ч алга ,хэнээр солиод ч дэмий тогтолцоогоо төр өөрчлөх хэрэгтэй болжээ.

3  |  0
Зочин(66.181.161.41) 2025 оны 03 сарын 13

Зөвөө өөрчил бүгдийг нь өөрчил

3  |  0
(202.131.227.178) 2025 оны 03 сарын 13

ажил нь урагшлахгүй ухрахынн цондон. шүүхийг бүрэн өөрчил.

2  |  0
ААА(112.72.2.206) 2025 оны 03 сарын 13

ОДОО БОЛ ӨНГӨРСӨӨН

2  |  0
Close menu