Өрөөнөөс нь 70 сая төгрөг олдсон хэргийг НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД буцаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 14

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын  дарга Ш.Одончимэг болон ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг  албан тушаалаа урвуулан ашиглаж, 1.5 тэрбум орчим төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Улмаар нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 /нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглах/, 22.10.1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм.

Тэгвэл Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилсний эцэст  шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Өнгөрсөн хугацаанд шүүгдэгч нар нь батлан даалтад байсан юм. 

Хэргийг эргэн сануулахад, Ш.Одончимэг, Д.Энхжаргал нар нь 2015 оны нэгдүгээр сараас 2017 оны наймдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан. Өөрсдийн хамаарал бүхий есөн компанийн нэрээр бараа материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, 2013 оноос хойш нийт 1.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэж хэрэгт сэжиглэгдсэн юм. Түүнчлэн Ш.Одончимэг нь хоёр тэрбум гаруй төгрөгийн нуугдмал хөрөнгө болох үйлчилгээний оффис, орон сууц, авто машин, агуулахыг өөрийн ажилчид болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр худалдан авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.77.99) 2019 оны 12 сарын 15

Том акууллуудтай хөөцөлдөөд доод шатаа орхисон .улсын татварын мөнгийг хамгийн их идэж дарга нар нь баяждаг газар бол УБ хотын албадууд.тэдний дарга санхүүгийн ажилтнууд.насаараа төрийн сангийн дарга хийж байгаа м.энхболдын гарын хүн Ганхүү гэж авгай мөн 70 нас дөхөж байгаа хамсаатан нябо нарыг бүгдийг шалгах хэрэгтэй.аалзны тор шиг хоорондоо холбоотой хүмүүс бий.\n

0  |  0
дуучин батцэнгэл(182.160.37.187) 2019 оны 12 сарын 14

батүүлийн алны алчуурууд шүү дээ.

0  |  0
Зочин(192.82.72.220) 2019 оны 12 сарын 14

Яахаараа том хэргүүд нэмэлт мөрдөн байцаалтанд буцдаг юм авч байгаа авилггаа нэмүүлэх гэж л Тэгээд л хөөн хэлэлцэх хугацаа дуусаа идсэн мөнгөө хувааж цусалцгаагаад л баяраа тэмдэглээд гүйцээ

0  |  0
СҮРЭН(139.5.216.101) 2019 оны 12 сарын 14

НЯМДОРЖИЙН АВГАЙ ДОЛГОРМААГ \\ НУУЦ НЬ БИШ ШҮҮ\\ ШАЛГААЧ.

0  |  0
zochin(202.9.47.0) 2019 оны 12 сарын 14

баянсэлэнгийн өрөөсөн дугуй

1  |  0
Zochin(64.119.21.164) 2019 оны 12 сарын 14

Erunhiilugch uu!!! Ene heden shuugchdee solioch !!! Arai denduu ard tumneer tohuurhaj bgaa yum bish uu????? Yal zavshij bna!!!!!!!! Ard tumneer tohuurhaj bna !!!!!! Ogtsor !!!!! Jenko!!!!!!

3  |  0
Зочин (66.181.177.147) 2019 оны 12 сарын 14

Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг нь хүлээгээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах . Тэнгэртэй хүнд чөтгөр ч саад болохгүй, тэнгэргүй хүнд бурхан ч тус болохгүй ээ гэж

4  |  0
Top