Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 31 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, харьяаллын дагуу нэг хэргийг шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 59 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 576 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, долоон хэргийг хаах, дөрвөн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэж шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 557 хэрэг шалгагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )