Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын, МАХН-ын гишүүд хамтран өнөөдөр /2019.12.09/ автомашинтай жагсаал зохион байгуулж байна.
Жагсагчид өглөө 08:00 цагт жагсаж эхэлсэн ба 18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон хөдөлгөөнд оролцоно гэж мэдэгдээд байгаа. Гэвч жагсаал, цуглаанд оролцогч иргэд Замын хөдөлгөөний дүрмийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусад хөдөлгөөнд оролцогчдын чөлөөтэй зорчих хөдөлгөөнд саад учруулж эхэллээ.
Тэд автомашинаа Төрийн ордны хоёр талаар орхиж, явганаар Төв шуудан, Драмын театрын урд уулзвар орчмын авто замын хөдөлгөөнийг хааж, замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн зорчих хэсгийг хааж байна. Жагсах, цуглах эрх хүн бүрт бий. Гэхдээ зам хааж жагсахыг, иргэдийн төлөө гэх энэ жагсаалыг иргэд харин ч эсэргүүцэж байна. Ажилдаа яарсан, хурал зөвлөгөөнөөс хоцрох гэсэн, хүүхдээ сургуульд хүргэж яваа, өвдөж зовсон гээд өөр өөр шалтгаантай олон хүмүүст жагсагчдын муйхарлал төвөг удаж байгааг иргэд ярьж байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд, дээрх замуудаас өөр зам сонгон зорчихыг зөвлөж байна. Жагсагчдын эдгээр үйлдэл нь хууль бус гэдгийг албаныхан хэлж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37
Болгож бүтээх гэж байгаа нэгнээ дэмжиж сур. Чиний халааснаас татварын дарамтаар төр луйвардаад байх нь зөв юм уу
arai2 - oo ene tord boloh yum alga baina.( gants ene bish )Yagaad gevel Mongol hun,mongol orniihoo toloo ajildag hun end alga esvel erliiz hurliiz,esvel tedneer amaa tagluulsan hohoinuud baina.Iimd saihan yum buu hulee TEMTS
arai2 - oo ene tord boloh yum alga baina.( gants ene bish )Yagaad gevel Mongol hun,mongol orniihoo toloo ajildag hun end alga esvel erliiz hurliiz,esvel tedneer amaa tagluulsan hohoinuud baina.Iimd saihan yum buu hulee TEMTS
bolyo zda. bi jikd 100.000 tolmoor bn. bas minii uzel bodliig hundetgemeer bn shd. bi ch bas l adilhan tumenii 1 bilee. buur 1 unegui amidraad iluu ym neheed surtsan. taarsan tatvar shimtgel tolj bj ter hemjeeniihee zuiliig l nehne shdee