-Авто зам ашигласны төлбөр нэмсэн асуудлыг эргэж харахаар болов-
Нийслэлийн ИТХ-ын өнгөрсөн удаагийн ээлжит хуралдаанаар авто зам ашигласны төлбөр хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эсэргүүцэж, “Машинтай жагсаал холбоо” болон “Ард түмний штаб” төрийн бус байгууллагаас 40 гаруй тээврийн хэрэгслийг ашигласан жагсаалыг өнөөдөр /2019.12.09/ зохион байгуулав.
Ингэхдээ хотын төвийн замуудыг хааж, автомашины хөдөлгөөнийг зогсоосон нь иргэдийг бухимдуулаад авсан. Тэдний шаардлагын дагуу эхлээд нийслэлийн удирдлагуудыг төлөөлөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба уулзах үеэрээ “Бид нийслэлийн төсвийг боловсруулахдаа иргэдээс санал асуусан. Тухайн үед иргэдээс авто замын нөхцөл, байдлыг сайжруулах хүсэлт олон ирсэн. Гэвч иргэдээс ирүүлсэн саналын дагуух ажлуудыг хийхэд олон тэрбум төгрөг шаардлагатай. 2013 онд авто зам ашигласны хураамжийг тогтооход нийслэлд 600 орчим км урт авто замтай байв. Өдгөө 800 гаруй болж нэмэгдээд байна. Тэгэхээр авто зам ашигласны хураамжийг нэмэхээс аргагүй” гэсэн тайлбар өгчээ. Жагсагчдын хувьд “Авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлсэн нь тооцоо судалгаагүй хандсан асуудал. Хэрэв 200 км-ээр нэмэгдсэн бол түүнд тохирсон байдлаар нэмэгдүүлэх ёстой” хэмээсэн аж. Мөн энэ үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Батбямба “Ерөнхий сайдаас авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоосон шийдвэрийг эргэж харах нь зүйтэй гэсэн чиглэлийг хотын дарга С.Амарсайханд ирүүлсэн” гэдгийг хэлсэн байна. Уулзалтын төгсгөлд нийслэлийн талаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг нэгээс хоёрт хоногт багтан яаралтай хуралдуулж уг асуудлыг хэлэлцэх боломжтой гэсэн бол жагсаал зохион байгуулагчдийн нэг МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Бид жагсаалаа долоон өдөр үргэлжлүүлнэ. Шаардлагатай бол Хонконгийн жагсаал шиг тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлнэ” гээд гарчээ.
Үүний дараа жагсагчдын төлөөлөлтэй Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг уулзах үеэр эсэргүүцлийн үйл ажиллагаагаа хоёр хоног зогсоохоор болсон байна. Тодруулбал, тус уулзалтын үеэр жагсагчид нийт таван шаардлага тавьсны гурав нь буюу дийлэнх нь УИХ-аас хамааралтай асуудал байсан гэнэ. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь биш 10 хувь буюу бүхэлд нь буцаан олгох зэрэг УИХ-ын түвшинд шийдэгдэх шаардлагууд багтжээ. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах асуудал ч шаардлагад багтсан байж. Засгийн газраас шууд хамааралтай асуудал байхгүй ч эрх баригч намын даргын хувьд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл өгч, УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх асуудлаар Ерөнхийлөгчийн тавьсан Төсвийн хориг хүлээж авсан талаар жагсагчдад уламжилсан байна. Дээр нь нийслэлийн төсвийг дахин НИТХ-аар оруулж хэлэлцүүлэх үүргийг хотын даргад өгсний дагуу судалгаа, тооцооллын ажил нь эхэлсэн тухай хэлжээ. Үүний дараа жагсагчдын төлөөлөл эсэргүүцлийн жагсаалаа хоёр хоног зогсооно гэдгээ илэрхийлээд гарсан аж. Ерөнхий тэдний шаардлагын хоёр нь цаг хугацааны асуудал байгаа болохоос шийдэгдсэн юм байна. Гэхдээ жагсагчдын бүрэлдэхүүнд МАХН-ын дэд дарга оролцсон хийгээд тэдний тавьсан шаардлага нь улстөржсөн өнгө аястай байгаагаас үүдэн “Ирэх хаврын улстөржилтийн эхлэл энэ байлаа” гэж хүлээж авах хүн ч олон гарсан юм.
Сэтгэгдэл ( 5 )
Татваргүй ТӨР хаана байна.Байгаа бол тэр газартаа очиж амьдар. Хатгаасаар мөнгө аваагүй бол энэ утгагүй үйлдэлээ зогсоо.Засаг төр ч гэсэн бүх зүйл дээр буулт хийдэг туйлбаргүй байдлаа зогсоо.
Хүрэлсүх: Амраа чи ИТХ-ыг хуралдуулж АМЗАТ-ыг 5 дахин нэмэх шийдвэрийг намайг орос явахын урд өдөр зарла. Намайг иртэ миний баагийнууд жагсаалд бэлдэнэ. Жагсахад нь саад хийж болохгүй. Би Оросоос ирээд шийдвэрийг цуцлана. ИНГЭЖ АРД ТҮМЭН ГЭДЭГ ЦАГААН ЦААСАН ДЭЭР ХҮССЭНЭЭ БИЧДЭГ БАЙХГҮЙ ЮУ\n
Яаж ард түмнээс мөнгө татах вэ гэж боддож хонодог улс байх аа 76\n
MAHN olon tumnii tsagaa olson zov temrsliig manlailay oroltsoj Yalaltand hurgrlrr. Bayar hurgeye. Keep it up!
ХУЛХИДАНА ДАА. ХУЛХИДАНА.