Автомашинтай жагсагчид жагсаалаа үргэлжлүүлж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 12

Авто зам ашигласны төлбөр нэмэгдэх болсонтой холбоотойгоор иргэн Б.Цэгмид, "Босоо Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон "Үнэн ба зөв" намын, МАХН-ын гишүүд хамтран өнгөрсөн даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр автомашинтай жагсаал зохион байгуулсан билээ. 

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг даргад энэхүү шийдвэрээ эргэн харах тухай чиглэл өгсөнтэй холбогдуулан жагсагчид жагсаалаа хоёр өдөр хойшлуулаад байсан юм.

Тэгвэл тэд өнөөдөр /2019.12.12/ автомашинтай жагсаалаа үргэлжлүүлж байна. Жагсагчид яг одоо Сүхбаатарын талбайн хоёр талаар цуваагаар явж байгаа бөгөөд оройн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЯДУУ ЯДРУУ(122.201.23.201) 2019 оны 12 сарын 12

АРГА МЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ ТӨВ ЗАМИЙГ БҮР ХААНА ХАРИУЦЛАГИЙГ НЬ ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦ

0  |  0
ард(122.201.23.201) 2019 оны 12 сарын 12

АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БОЛ ТӨВ ЗАМИЙГ БҮР ХААНА ХАРИУЦЛАГИЙГ НЬ ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦНА

0  |  0
Top