Жагсаал зохион байгуулагчдад жагсааж хэлэх үг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 11

Улс төрийн синдром өвөл сэдэрдэг болсон. Үүний нэг баталгаа нь өнгөрөгч даваа гарагт авто машинтай жагсаал гээчийг АН, МАН, МАХН, Үнэн ба зөв намын төлөөлөл хийсэн юм. Уг нь тэдний тавьсан шаардлага нь иргэдийн амьдрал ахуй, хэтэвч рүү хэмнэлт хийхэд чиглэсэн тул сэдвийн хувьд “cool” байж чадлаа. Гэсэн ч. Юу гэх гээд байна вэ гэхээр авто машинтай жагсагчид аргаа барсан уу, алингаа алдсан уу машинаа хаячихаад замын голд хөдөө бэлчиж яваа мал шиг бөөн бөөнөөрөө зогсчихоод “Хулгайчуудаа, зайлаарай” гэхчилэн авто машины зорчих хэсгийг хаагаад зогсчихсон. Эмнэлэг рүү, ажилдаа, хичээлдээ, алив бусдад яарсан ард түмнээ бойкотлосон. “Хүүе ээ, ээжийгээ эмнэлэгт хүргэх гээд яарч явна” гэсэн бүсгүйн өөдөөс “Чаддаг юм бол дайраад гар” хэмээн даналзах хөлчүүхэн эрс хөшилдөж байсан. Яг хэнд чиглэсэн акц өрнүүлж буйгаа ч мэдэхгүй ард түмэндээ түвэг учруулсан ийм жагсаал иргэдийн ундууцлыг төрүүлэхээс биш өөдтэй үр дүн авч ирэхгүй.

Манай жагсагчдыг дотор нь хоёр хуваана. Эрх баригч нам, бусад нам. Үүнийг дотор нь мөн хоёр хуваана. Төлбөртэй, төлбөргүй гэж. Сүүлийн үеийн жагсаал цуглаануудын дийлэнх нь төлбөртэйд нь хамаарна. Хүний мөнгийг авсан хүн худлаа үнэн хашхичиж таарна биз дээ. Гэхдээ бүдүүлэг байдлаа нууж байна уу л гэх гээд байгаа юм. Жагсаал зохион байгуулагчдад ард түмэн таалагдахгүй байгаа бол автобус унааг нь хаагаад “дэглэж” болно. Дунд хуруу гозойлгож иргэдээ доромжлохоо л больчих гээд байгаа юм аа. Эсвэл хэв журмын зөрчлөөр хуулийн байгууллагынхан нь аваад явах хэрэгтэй. Ардчилал нэрийн доор анарх зан гаргаж байгаа бол соёлт хүний нийгэмд хэрхэн хөл нийлүүлэн амьдрах ёстойг нь зааж өгөхийн тулд “чирээд” явах ёстой.

Ер нь тэгээд “Ард түмэн, ард түмэн” гэж худлаа орилдогоо больчих. Яг ард түмний төлөө юу гээд өнгийгөөд харахаар улаан, цэнхэр, ногоон, шар намын төлөөллүүд л ард түмний нэр бариад хашхичиж байгаа харагдах юм. Уг нь хавар хийдэг жагсаалууд чинь хамаагүй дээр байж дээ. Урин дулаан цаг орсон, иргэдийн сэтгэл зүй арай нааштай. Гэтэл дүн өвлөөр дүмбийтэл гудамжинд гарч зам хааж бэлчээрийн “мал” шиг байхаа л больчих. За тэгээд, малчин нь хэн гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх л хойно доо.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(139.5.218.185) 2019 оны 12 сарын 11

Жагсах нь зөв.

0  |  0
Т(182.160.32.10) 2019 оны 12 сарын 11

Зам хааж байгаа жагсагчдад арга хэмжээ аваачээ, бусад нь хохирох ёстой юу

0  |  0
zochin(122.201.22.36) 2019 оны 12 сарын 11

ENKHBAYARYN NAMYNKHAN KHULSNII KHEDEN KHUDUUNII YUMNY UCHIR MEDEKHGUY ORKUUD TSUGLUULJ TURIIN DALBAA BARIJ ARD TUMEN GEJ KHUTSAKHAA BOLIOROY , MALNUUD

0  |  0
mal bol mal(112.96.71.87) 2019 оны 12 сарын 11

mal bol mal. tohooroohoos naash yu ch heleed nemergui

0  |  0
зда(202.55.188.35) 2019 оны 12 сарын 11

саяын жагсаал шал худлаа жагсаал байсөөн

0  |  0
mgl(103.9.89.210) 2019 оны 12 сарын 11

ystoi unen shuu \n

2  |  0
Top