ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны өнөөдөр /2019.12.13/ хэлэлцэж байна.
Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хууль /2002 оны/ тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 /төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд гэрч, шинжээчид оролцоно хэмээн эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )