Олон улсын номын сангийн холбооноос 2019 оны “Дэлхийн шилдэг номын сан”-гаар Финландын Хельсинки хотын “Ооди” номын санг шалгаруулжээ.
“Ооди” өнгөрсөн жил нээгдсэн. Одоогийн байдлаар гурван сая хүнд үйлчлээд байгаа юм.
Энд уншлагын танхимаас гадна тоглоомын талбай, кино театр, бичлэгийн студи, галерей бий.
Номын сангийн загварын тендерийг 2012-2013 онд зохион байгуулж, нийт 544 төсөл ирснээс ALA товчоо түрүүлсэн байна.
Номын сан Финландын парламентын ордны дэргэд байдаг.
Энэ жилийн “Дэлхийн оны шилдэг номын сан” уралдаанд нийт 16 номын сан өрсөлдсөн.
Уралдааны ивээн тэтгэгчээр Америкийн IT-компани “Systematic” ажиллаж, “Ооди”-д таван мянган ам.долларын шагнал олгосон.
Номын сангийн зарим танхим Финландын байгальд таныг аялуулна.
Ном олгох систем бүрэн автомат, робот ажилладаг.
Барилгын нийт зардал 98 сая евро болсныг Финландын Засгийн газар, Хельсинки хотын төсвөөс хуваан гаргажээ.
Номын сангийн нийт талбай 17 мянган. кв. М.
Сэтгэгдэл ( 0 )