Орон даяар 2019 оны мал тооллого энэ сарын 7-ноос 17-ны өдрүүдэд боллоо. Мал тооллогыг явуулж дууссан бөгөөд дүнг нэгтгэх ажил хийгдэж буй ажээ. Таван хошуу малаас гадна тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн цэгийн тооллогыг нэгэн зэрэг явуулсан. Үндэсний статистикийн хороо мал тооллогын дүнг нэгтгэж байгаа бөгөөд энэ долоо хоногт мал тооллогын нэгдсэн дүн гарах ажээ.
Энэ онд улсын хэмжээнд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа. Мал тооллогыг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, аймаг, сумын Тамгын газар, мал эмнэлэг, онцгой байдлын албад хамтран зохион байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )