БАЯНХОНГОР: Жилийн эцэст 4.6 сая мал тоолуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 30

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2019 оны жилийн эцэст Баянхонгох аймгийн мал сүргийн дүн 4644.8 мянга болж, 2018 оныхоос 9.3 хувь буюу 394.6 мянган толгойгоор өссөн байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо 189.5 мянга, үхэр сүрэг 257.5 мянга, тэмээн сүрэг 58.1 мянга, хонь 1405.9 мянга, ямаа 2733.7 мянган толгой болж нийт мал сүргийн тоо таван төрөл дээрээ өсчээ. Нийт мал сүргийн дотор адуу 4.1 хувь, үхэр 5.5 хувь, тэмээ 1.3 хувь, хонь 30.3 хувь, ямаа 58.8 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 0.5  пунктээр өсч, хониных 0.3 пункт, үхэр 0.1 пункт, тэмээнийх 0.1 пунктээр тус тус буурсан байна.

Баянхонгор аймаг улсад нийт малын тоогоор 4644.1 мянган толгой малтай зургаад, ямааны тоогоор 2733.7 мянган толгой ямаатай нэгдүгээрт, тэмээний тоогоор 58.1 мянган толгой тэмээтэй хоёрдугаарт, үхрээр 257.5 мянган толгой үхэртэй есдүгээрт, адуугаар 189.5 мянган толгой адуутай аравт, хониор 1405.9 мянган толгой хоньтой арваннэгдүгээрт орж байна. Хамгийн олон мал тоолуулсан эхний таван сумд Баацагаан 368.3 мянган толгой, Галуут 309.6 мянган толгой, Бууцагаан 303.1 мянган толгой, Бөмбөгөр 299.6 мянган толгой,  Өлзийт 276.9 мянган толгой мал тус тус тоолуулжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top