Германы гэрэл зурагчин Лео Томас саяхан Монголын талаар хийсэн гэрэл зургийн сурвалжилгаа толилуулжээ.
Лео Томас Кёльн хотод төрсөн. Байгалийн зураг авах дуртай. АНУ-ын Калифорнид мэргэжлийн гэрэл зурагчин Леннарт Пейжелтэй танилцсанаасаа хойш гэрэл зураг сонирхож эхэлсэн байна. “Би хэзээ ч цэлмэг хөх тэнгэр сонирхож байгаагүй. Нар мандаж, цэцэг дэлгэрсэн зураг надад байхгүй. Би скандинав стилиэр авах дуртай” гэж Лео ярьж байна.
Монголоос тэрбээр бүргэдийн анчин охины ховор зурагтай эргэж ирсэн.
Сэтгэгдэл ( 0 )