“University College London” коллежийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа явуулжээ. Тэдний судалгааны дүнд театр, музей, үзэсгэлэн үзэх нь хүний насыг уртасгадаг нь тодорхой болсон байна.
Доктор Дейзи Франкфурийн хэлснээр соёлын арга хэмжээ байнга үздэг хүний зуурдаар нас барах эрсдэл 31 хувиар буурч байсан бол жилд 1-2 театрт очдог хүний эрсдэл 14 хувиар буурч байгаа нь нотлогдсон байна.
Судалгааг Английн тавиас дээш насны долоон мянган хүний мэдээлэл дээр тулгуурлан гаргасан бөгөөд соёл урлаг урт наслахад шууд нөлөөтэй гэж батлаагүй ч соёлтой газар байнга очиж байх нь хүний сэтгэл санааг сэргээж, эмгэгийг ангаадаг нь тодорхой гэж дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )