"БОЛОР ЦОМ-37" наадам эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. 

Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт эхэллээ.


Хөтлөгчөөр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намсрайжавын Батжаргал, МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, Утга зохиолын төлөө шагналт Бужгарын Гантигмаа нар ажиллаж байна.

 

НААДМЫГ ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top