Өнөөдөр болох "БОЛОР ЦОМ" наадмыг ZINDAA.MN шууд дамжуулна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд хэлэх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. 

Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануур дүүрэгт болно. 

Өчигдөр /2020.01.03/ наадмын хүрээнд "Уран үгсийн чуулган" зохион байгуулж, дараах яруу найрагчид оролцсон билээ. 


"УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН"-Д ОРОЛЦСОН НАЙРАГЧИД


1. Тангадын Галсан (Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн)
2. Дөнгөтийн Цоодол (Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, "Болор цом"-ын 3 удаагийн эзэн)
3. Балжирын Догмид (Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн)
4. Гомпилдоогийн Мөнхцэцэг (УИХ-ын гишүүн, "Болор цом"-ын эзэн)
5. Долгорын Цэнджав (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
6. Гун-Аажавын Аюурзана (Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт)
7. Бямбажавын Хүрэлбаатар (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
8. Цогдоржийн Бавуудорж (Төрийн шагналт, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн)
9. Жамсрангийн Баяржаргал ("Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
10. Шагдарсүрэнгийн Гүрбазар (Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт)
11. Баатарын Галсансүх ("Болор цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
12. Баярхүүгийн Ичинхорлоо ("Болор цом"-ын хошой эзэн, Д.Нацагдоржийн шагналт)
13. Норовын Гантулга ("Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт)
14. Цэвэг-Очирын Эрдэнэбаатар ("Болор цом"-ын эзэн, МЗЭ-ийн шагналт) нар оролцох ажээ.


Оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадмын тайзнаа өнөөдөр өрсөлдөх шилдэг 27 найрагчийн нэрсийг танилцуулъя. 37 дахь удаагаа зохион байгуулж буй наадамд оролцох найрагчид  цаасан дээр бичсэн хоёр шүлгээрээ эхний даваанд өрсөлдсөн юм.

"Болор цом-37" наадмыг өнөөдөр мэдээллийн Zindaa.mn сайт шууд дамжуулан хүргэнэ. 
 

  1. М.Амархүү
  2. С.Алтанчулуу /Өвөрхангай/
  3. На.Батболд
  4. Ц.Батгэрэл
  5. Т.Баянсан
  6. Л.Батсайхан /Архангай/
  7. Б.Бүжинлхам
  8. Ба.Баярсайхан /Архангай/
  9. Тө.Бямбасайхан /Төв/
  10. Б.Баяржавхлан
  11. Д.Гансаруул
  12. Э.Гантулга
  13. Х.Доржпалам
  14. Х.Дугарсүрэн
  15. Б.Жамбалдорж
  16. А.Лхагва
  17. Г.Лхагвадорж
  18. Н.Мөнхбаяр
  19. В.Нэргүй
  20. М.Отгонбаяр
  21. Б.Сарантуяа /Хөвсгөл
  22. А.Сүглэгмаа
  23. С.Ууганбаяр
  24. О.Цэнд-Аюуш
  25. Б.Чулуунцэцэг
  26. Б.Энхжаргал
  27. Ч.Эрдэнэбаатар /Сүхбаатар/


"БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭД
 

1983 он. Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж,  “Хүн төрөлхтөнд өргөх үг”

1984 он. Ардын уран зохиолч Д.Цоодол,  “Нэр нь тодроогүй баатрууд”

1985 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Шагнал”

1986 он. Яруу найрагч Т.Очирхүү, “Чулууны магтаал”

1987 он. Ардын уран зохиолч П.Бадарч,  “Тэмээ”

1988 он. Ардын уран зохиолч Т.Галсан, “Жирмийн сүлжээ”

1989 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж, “Малчин”

1990 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо,  “Тэнгэр”

1991 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо,  “Эх нутаг”

1992 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Хил дээр бичсэн шүлэг“

1993 он. Ардын уран зохиолч Д.Цоодол, “Миний муусайн найз нар”  

1994 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан,  “Ганцхан ижийдээ унших шүлэг”

1995 он. Яруу найрагч Б.Доржпалам, “Хөөрлийн шүлэг”

1996 он. Төрийн шагналт Д.Төрбат,  “Ижий шүлэг”

1997 он. Ардын уран зохиолч Д.Цоодол,  “Хуучин дэр модны дууль”

1998 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн,  “Ижийтэйгээ байхад”

1999 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж, “Элсэн тасархай”

2000 он. Яруу найрагч Г.Мөнхцэцэг, “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”

2001 он. Төрийн соёрхолт Ц.Бавуудорж,  “Хүрэл чоно”

2002 он. Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир, “Зам”

2003 он. Яруу найрагч Д.Урианхай, “Шөнийн онгоц”

2004 он. Д.Нацагдоржийн шагналт Ж.Баяржаргал, “Арга билгийн ертөнц”

2005 он. Яруу найрагч Ж.Мөнхбат, “Бурхан хүсэл”

2006 он. Яруу найрагч Б.Галсансүх, “Англи хэлэнд итгэж зориулав”

2007 он. Яруу найрагч Ш.Лхамноржмаа, “Газрын үг”

2008 он. Яруу найрагч Л.Хасар, “Миний нэг өдөр ингэж санагдаад…”

2009 он. Яруу найрагч Х.Эрдэнэбаатар,  “Нэргүй шүлэг”

2010 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан,  “Би-Цагаан Дарь эх”

2011 он. Яруу найрагч Д.Болдхуяг: “Монгол хэл”

2012 он. Яруу найрагч Н.Гантулга,  “Уулсын сэтгэлгээний тэлэлт“

2013 он. Яруу найрагч Л.Моломжамц, “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”

2014 он.  Яруу найрагч С.Мягмаржав,  "Тэнгэрийн татах хүч"

2015 он. Яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, "Суурин иргэншлийн цаг"

2016 он:  Яруу найрагч Борхүүгийн Батсайхан, "Тэр эмэгтэй"

2017 он: Яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр, "Ижийдээ нас гуйлаа"

2018 он: Яруу найрагч Б.Баттулга, "Гүн ухааны сүлжээ бодролууд"

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ходв(202.21.107.10) 2020 оны 01 сарын 04

2009 оны болор цомын эзэн Х.Эрдэнэбаатрар ”Зуун дамнасан хүн” гэдэг шүлгээрээ магнайлж байсан шүү нэргүй шүлэг биш.

2  |  0
Зочин (178.72.69.180) 2020 оны 01 сарын 04

Яруу найрагч Цэнд-Аюуш болор цомыг одоо болтол аваагүйд гайхдаг. Үнэхээр сайн шүлэг шалгаруулдаг юм бол эрт авах ёстой залуу даа

0  |  0
Top