"Болор цом-37" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануур дүүрэгт болж, отгон наадмын цомын эзэн тодорлоо. (Гэрэл зургийг Д.Амаржаргал. ZIndaa.mn)
Наадмын тэргүүн байрт яруу найрагч Б.Жамбалдорж шалгарч, "Болор цом"-ын эзэн болов. Дэд байрт Б.Энхжаргал, гутгаар байр Т.Баянсан, Тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тус тус шалгарсныг дөнгөж сая шүүгчдийн бүрэлдэхүүн зарлалаа.
"БОЛОР ЦОМ-37" наадмын Тэргүүн шүлэг: ЖАМЫН ЦАС
Яруу найрагч Б.Жамбалдорж
Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яайш цацан бужигнуулсн цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана
Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа
ТУСГАЙ ШАГНАЛ
АЙРГИЙН ТАВД ШАЛГАРСАН НАЙРАГЧИД
"БОЛОР ЦОМ-37" НААДМЫН СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН НАЙРАГЧИД
ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ерөнхий шүүгч:
Шүүгчид:
Сэтгэгдэл ( 14 )
Tsend Ayush arai l iluu bailaadaa za yahaw\n
Найрагч хэмээгдэгчид нь жинхэнэ найрагч байж, бичсэн шүлэг найраг нь сэтгэл хөглөж, итгэл өргөдөг байхад, ном хэмээх нь ёстой нэг ном л байж уншсан болгоны оюуныг цэнэглэж, ухааныг тэлдэг байх тэр эрхэм үед эхээс унаж, эрдэм сурч боловсорсон бидний үе азтай юм даа. Тэр үед ”Болор цом” -ын наадмыг ”Улсын наадам” –аас дутахгүй тэсэн ядан хүлээдэг, түүнд орсон найрагч болгоныг таньдаг, хүндэлдэг, шүлгийг нь шимтэн уншиж, сонсдог байв даа. Одоо цагийн ”Болор цом” ч сураг төдий, шүлэг нь үгийн цуглуулга, мөрийн хэлхээ төдий л юм болж дээ.
Нэг л үлбэгэр үү аан давсгүй хоол шиг ахиад унших сэдэл төрсөнгүй
Sanaa ni baivch bicleg ni sul yum zaluu hun hel sain boloh heregtei
Дээлээ яг тааруулаад хийчихдэг нэг муу сайн дурын бичээч хүртэл ийм шүлэг тэрлэчихнэ новш юмаа монгол сѳнѳх байхоо
nzdaa bolor tsomiin ezen bolsond haluun bayr hurgey.\nNomiin tsagaan buyn urgelj delgereh boltugai.\n
bolor tsom novsh bolj. bayarjargal munguur l zardag bolj. o.tsend ayush turuuleheer sain bsn. eswel ter 2t ordog enhjargal turuuleh bsn
Сайхан шүлэг бна
Шоу шдэ.хэнийг эхний даваанд шалгаруулж аманд гаргах хэн хэнийг сүүлийн даваанд үлдээх гээээд бүгдийг урьдчлан зохион байгуулсан байдаг.Цом авсан шүлэг нь тийм сайн шүлэг биш ббайна.өгүлэмж нь сайнаас дараа нь сэтгэлд үлдэх мөр алга.
Hrn tiin yostoi malnuud l avdag bolj. Heniig huuraad bgaan. Zohion baiguuulahaa bolimoor ym suuliin jiluuded odoo bur hench bish nohduud l turuuleh bolj novsh
бичлэг байхгуй юмуу
сайхан шалгарсан шулгийг нь тавиж егееч
Ж.Баяржаргалын найруулсан ”хор” байна даа. Шүүгчид нь уг нь гайгүй улсууд байх юм . Болор цом ч ”өгөр” цом болж дээ.
\n ”Болор цомын эзэн”, МЗЭ-ийн шагналт Ж.Баяржаргал\n\nШүүгчид:\n \n\n МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баярсайхан\n Ерөнхий шүүгч: \n \n\n ”Болор цомын эзэн”, МЗЭ-ийн шагналт Ж.Баяржаргал\n\n\n \n\n ж.баяржаргал, Б.Баярсайхан, Д.Ганболд, Н.Гантулга, П.Батхуяг гэж хэн ч танихгүй шахам малнууд шүүгээд унахаар хэн ч мэдэхгүй өгөр толгой б.жамбалдорж гэгч шалгарч гэнэ ээ. болор цом 2020 хэмээх үлгэр ингэж төгсөв гэнэ ээ. монголын яруу найраг бүрэн сөнөжээ чааваас гэж. уг нь д.пүрэвдорж, т.очирхүү, б.лхагвасүрэн, п.бадарч гэх мэтийн аваргууд наад шагналын чинь эзэн болж байсан юм шүү. малнууд ми\n