СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хийдээс олон тооны бурхан алдагджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

Өнгөрөгч баярын өдрөөд Хөвсгөл аймгийн гандан хийдээс олон тооны бурхан алдагдсан хэрэг гарчээ.

Тодруулбал , арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд байрлах хийдээс Гомбо, Дамжин, Гунаа, Сэм дом, Жигжид зэрэг зурмал бурхад, 1950 онд хийгдсэн модон бурхан зэрэг эд зүйлс алдагдсан байна. Шалгалтын явцад хулгайч нар тус хийдийн цонхоор орсон нь тогтоогдоод байгаа ба уг хэргийн мөрөөр хийдийн хамба, лам нараас тайлбар мэдүүлэг авч эхэлжээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Novsh(223.24.62.40) 2020 оны 01 сарын 05

Buudaad baival yu gej niigem xulgai luivar ex ornoo xudaldagch naraar dyyrex ve dee. Buudaad bai. Yamar mongold mal bagdsan bish.

0  |  0
Top