34 нас хүрсэн Ирина Шейкийн талаар 34 баримт

2020 оны 01 сарын 06

Оросын супер модель Ирина Шейк 34 нас хүрч байна.

1. Түүний жинхэнэ нэр Ирина Шайхлисламова. IMG Models агентлагтай гэрээ байгуулахдаа Ирина гадаадынханд дуудаж, цээжлэхэд амар богино нэр бодож олсон нь Шейк байв.

2. Иринад Татьяна гэдэг эгч бий.

3. Аав нь уурхайчин байжээ.

4. Өвөрмөц төрхөөс нь болоод Иринаг бразил бүсгүй гэж боддог хүмүүс байдаг ч түүний ээж орос, аав нь татар үндэстэн.

5. Иринагийн өндөр 177 сантиметр.

6. Шейк багадаа хөгжим сонирхож, төгөлдөр хуур тоглодог байв.

7. Дунд сургуулиа төгсөөд Эдийн засгийн коллежийн маркетингийн ангид элссэн ч модель болохоор шийдэн, хичээлээ хаясан юм.

8. Багадаа Ирина Шейк сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан.

9. Челябинск хотын мисс болсноор түүний моделийн замнал эхэлжээ.

10. Загвар өмсөгч Ана Беатрис Баррос анх түүний авьяасыг олж харан, туслаж дэмжжээ.11. Тэр Канье Уэстийн “Power” клипэнд тоглосон.

12. 2014 онд Шейк “Херкулес” кинонд тоглосон.

13. Ирина загвар өмсөхөөс гадна өөрөө ч зохион бүтээдэг. Усны хувцасны Beach Bunny бол түүний бүтээл.

14. Ирина Шейк “Help Me” сангийн албан ёсны элч бөгөөд сайн дурын ажилд идэвхтэй оролцдог.

15. Шейк бол “Sports Illustrated Swimsuit” сэтгүүлийн нүүрэнд заларсан анхны орос бүсгүй.

16. Кинонд бүтээхийг хүсдэг дүр нь орос тагнуул.17. Дуртай зохиолч - Федор Михайлович Достоевский.

18. Лабрадор үүлдрийн Цезарь гэдэг нохойтой.

19. Дуртай найруулагч - Вуди Аллен.

20. Need For Speed:The Run компьютер тоглоомонд Ирина Мила Беловад тоглодог.

21. Шейк хэчнээн их мөнгө амалсан ч “Playboy”-д зургаа авахуулахгүй гэж удаа дараа мэдэгдэж байв.

22. “Топ-модель по-русски” реалити-шоуг хөтөлж байв.

23. Дуртай газар - Мальдив.

24. Хоолны дэглэм барьдаггүй.

25. Дуртай кино – “Матч-пойнт”, “Тоглоом”.

26. Итали, орос хоолонд дуртай.

27. 2013 онд нас барсан эмээгийнхээ нэрийг шивүүлсэн.

28. Тэр хоёр алдартантай хайр дурлалын харилцаатай байсан. Хөлбөмбөгч Криштиану Роналду, Брэдли Купер нар.

29. Купер, Ирина Шейк нар 2017 онд охинтой болсон.

30. 2016 онд “Victoria’s Secret”-ийн тайзан дээр гарсан. Тэр үедээ бие давхар байв.

31. Охин төрүүлснээ 3 долоо хоног нууж чадсан.

32. Дуртай дэлгүүр - Rag & Bone Olivier Theyskens, Scoop NYC, Intermix

33. Түүний охины нэр Лея де Сьен Шейк Купер.

34. Америкийн рэп дуучин Канье Уэст Иринаг “Christian Dior Denim Flow” дуундаа “I wanna see Irina Shayk next to Doutzen” гэж оруулсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top