Хөөн хэлэлцэх хугацаа дууссан 2017.07.01-нээс хойших хэргүүдийг сэргээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдөх юм. Үүнтэй холбогдуулж 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд, прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгасан байна. Түүнчлэн дээрх хугацаанд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгахаар төсөлд тусгаад буй. Мөн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байхаар, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй байхаар төсөлд тус тус тусгасан болохыг ажлын хэсгээс танилцуулав. 

Дашрамд дурдахад, 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан 2018 онд дөрөв, 2019 онд есөн хэрэг хэрэгсэхгүй болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(91.141.2.105) 2020 оны 01 сарын 13

uchnuun olon hereg huun heleltseh hugtsaa duuusan nereer haagdsan bga, ter dotor uchnuun olon uls oron bolon irgeded hohirol uchiruulsan uchnuun hereg bga shdee teriig yaj shiideh? Yagaad zaawal 2017-07-01 oniig songoj huuli batlav ? Iiim hogiin bj bolohgvi shdeeee neeh hudalaa sanagdavaa

0  |  0
Top