-Хуульд хэргийн “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг тоолно” гэж зааж өгсөн нь томоохон мөнгөн дүнтэй, шалгахад цаг хугацаа их шаардагдах авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулиар чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж өгчээ-
Улс, эх орны эдийн засгийг "хямрал" гэх ганцхан үгээр тодорхойлж болно. Өнөөгийн энэ нөхцөлд хүргэхэд эрх мэдэлтнүүд ч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдож, хууль шүүхийн хаалга сахиж яваа цагаан захтнуудын үүрэг их.
Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж бусдаас авлига авсан, эсвэл улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгийг нь хуулийнхан хөдөлшгүй баримтаар тогтоодог ч хуулийг хэрэглэхдээ "Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан" гэх ганцхан өгүүлбэрээр олон нийтийн амыг таглаж, цагаан захтнуудад ял завших боломжийг олгож байна. Энэхүү үйл явцыг “хуулийн цоорхой” ч гэж ярьдаг. Гэхдээ дунд шатны төрийн албан хаагчийн оймсноос нэг тэрбум төгрөгийн авлига илэрч байгаа өнөөгийн нөхцөлд “хуулийн цоорхой” гэхээсээ илүүтэй хэн нэгэнд зориулж баталсан “ЗАХИАЛГА”-т хууль гэж хардаж болохоор байна.
Энэ үйл явцыг “хуулийн цоорхой” ч гэж ярьдаг.
Энэ бол өнөөгийн эрх баригчид хоёр жилийн өмнө шинэчлэн баталсан Эрүүгийн хууль юм. Энэхүү хуульд хэргийн “ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА”-г “Гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацааг тоолно” гэж зааж өгсөн нь томоохон мөнгөн дүнтэй, шалгахад цаг хугацаа их шаардагдах авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулиар чөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж өгчээ.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа шинэ Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсан нь олон нийтийн анхаарлыг татаж, тэр хэрээр иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Хоёр жилийн өмнө шинэ Эрүүгийн хуулийг парламентаар хэлэлцэж байх явцад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд дээрх заалтыг оруулах саналыг гаргаж, хуульд тусгаж өгсөн байдаг. Мань эр тухайн үедээ хэний захиалгаар, хэнд зориулж хэргийн хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн нь хариултгүй үлдсэн ч “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухай хүн насаараа гэмт хэрэгтэн болох эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрнэ гэсэн үг” гэх тайлбарыг хэвлэлд өгч байжээ.
ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА НЬ ДУУСАХ ДӨХСӨН “ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮ ЯЛ ЗАВШИХ УУ?
Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хуульд оруулсан өөрчлөлт авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон цагаан захтнуудад жинхэнэ утгаар нь “ял завших” боломжийг олгож байна гэхэд болно. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар нэг тэрбум төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон ч өнгөрсөн тавдугаар сард шүүхээс “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэх шалтгаанаар хэргийг хааж, ялгүй үлдээжээ.
Энэ мэт цаашид эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон цагаан захтнуудтай холбоотой хэргүүдийн хэд нь “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан” гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болохыг таашгүй.
Тухайлбал, “Эрдэнэт”-ийн 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж их хэмжээний зээл авсан хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа “Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа удахгүй дуусах гэж байгаа билээ. Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байсан ч саяхан шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Энэ нь Ш.Батхүү нарыг ял завших, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж цаг хожих гэсэн башир арга гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь “Жаст”-ын Ш.Батхүү нарыг ялгүй авч гарахын тулд Эрүүгийн хуулийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд гар хүрсэн гэж ч хардаж байна. Үүнээс үзэхэд хоёр жилийн өмнө Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь цаанаасаа “захиалга”-тай байсныг үгүйсгэхгүй.
ЭРХ БАРИГЧИД ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ДАХИН ГАР ХҮРНЭ
Ямартай ч өнөөгийн Засгийн газраас энэхүү хуулийн цоорхой, хийдэл, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүгийн багц хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн нь сайшаалтай.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно. Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна” гэх тайлбарыг өгөөд байна.
Сэтгэгдэл ( 5 )
Өргөсөн тангарагаасаа няцаж,эх орноосоо уравсан Раднаасэдийг төрөөс зайлаагүй цагт төрд хандах итгэх хүндлэх ёс зүй алга байна,олон түмэн та бүхэн тунгаацгаадаа
Олон юм яриад яахав,Раднаасэдийг төрөөс зайлаж ял үүрүүлээд хуулийн заалтаа хуучнаар нь болгочих,тэгээгүй цагт энэ УИХ хурал биш Улсын Их Хулгайч нар хэвээрээ байх болно,энэ асуудлыг ингэж зориудаар сунжруулаж байгаад ард түмнийг нийтийн тэмцэлд босговол ял хариуцлагыг нь хэн үүрэх вэ?
Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term. Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
хэргийн хөнгөн хүндээс шалтгаалж хуулиа баримтлах.санаандгүй асуудалпд насаараа ял шийтгэлтэй гэх нь арай биш.
Шоронд ганц сар суугаад бие нь дийлэхгүй өнөө маргаашгүй гээд байсан Батхүү гуай чинь зүгээр л гадуур чөлөөтөй сэлгүйцэж байна.Ямар хүн гэж хэдэн тэр бумаар гараа угаачихаад зүгээр байж болдог ямар нь арав хүрэхгүй сая төгрөгний төлөө эрхээ таван жилээр хасуулдаг улс бэ?