Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудад орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр /2020.01.13/ мэдээлэл хийлээ.
Нийгмийн даатгалын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар багцлан хүргэж байна.
МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.
Хуульд МАЛЧИН гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно гэж заажээ.
Хуулийн үйлчлэлд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй. Хуулийн хэрэгжилтийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Татварын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газруудтай хамтран зохион байгуулж байна. Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 000 (420 000*10%) төгрөгөөр тооцож төлнө. Уг хуулийн үйлчлэлд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан.
ХОЁРДУГААР САРААС НИЙТ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ найм орчим хувиар нэмэгдэнэ.
ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМНЭ
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийн үйлчлэлд 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан Тэтгэврийн хуульд заасан /доор дурдсан болзол/, нөхцөлөөр 1991 оны нэгдүгээр сарын 01-нээс 1994 оны арванхоёрдугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна. Үүнд,
Уг хуулийн үйлчлэлд дээр дурдсан хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдах бөгөөд 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулна.
ТЭТГЭВРИЙГ ДАРААЛСАН ДОЛООН ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААС ТОГТООНО
Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан таван жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг долоон жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.
ТӨРҮҮЛСЭН БОЛОН ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДИЙН ТООГООР 1 ЖИЛ 6 САР НЭМЖ ТООЦНО
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Хуулийн үйлчлэлд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох хугацаа (1 жил 6 сар) нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, малчнаар, мэргэжлийн урлагийн байгуулагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлийн жилд хамаарахгүй.
ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ ТАСРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ
Хүүхдээ гурван нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд,
САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ТООЦОЖ ОЛГОНО
Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. /Өмнө нь 70 хувиар тооцдог байсан/
АЛБАН ЖУРМЫН ДААТГУУЛАГЧ ЭХ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БҮРТЭЭ ТЭТГЭМЖ АВНА
Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. /Өмнө нь 2 удаа л олгодог байсан/
САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДООД ХЭМЖЭЭ 56700 ТӨГРӨГ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 мянга 700 төгрөг боллоо. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй ба сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил байна.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДСЭНЭЭР ЗАРИМ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ
ХХДХ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гурав ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 420 мянган төгрөг боллоо. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 мянга 858 төгрөг (420 000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1.129.245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.
ДАРАА САРЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛСНӨӨР САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ СУНГАГДАНА
Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно. Ингэснээр заавал хэлтэст биеэр ирэх шаардлагагүй болж, сайн дурын даатгуулагчдад чирэгдэлгүй боллоо.
Сэтгэгдэл ( 9 )
Мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан хүнд хүүхэд төрүүлсний жил нэмэгдүүлэхгүй байгаагийн учир нь яг юу юм бол???\n
Мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан хүнд хүүхэд төрүүлсний жил нэмэгдүүлэхгүй байгаагийн учир нь яг юу юм бол???\n
2020онррс өмнө тэтгэвэрт гарсан эхчүүдийн хүүхдэд ноогдох мөнгийг өгөх нь зөв. Үндсэн хууль зөрчиж байна.
19 oni 9 sard 6 n hvvhdere tetgebert garsan hvn ene huulid hamragdahu tetgeber nemegdehv
Хүүхдийн тоогоор 1.5%-иар нэмхийг 2020 оноос хойш тэтгэвэр авагчид гэдэг нь үнэхээр буруу шийдвэр .2020 оноос өмнө тэтгэвэрт гарсан бүх нэгжүүдэд хамаарах ёстой.
Тухайн төлөх он оноор нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох нь зөв
27 жил ажилласан бол 50000 нэмэгдэхүү
Malchini ergen tololtoo yag heden tog tolhoor baigag medmer bn hariu
xvvxdiin toogoo jil nemex yumuu