Хятад улсын анхны эмэгтэй тракторчин, Хятад улсын нэг юанийн мөнгөн тэмдэгт дээр дүрээ мөнхөлсөн Лиан Жүн 90 насандаа таалал төгсжээ.
Лиан Жүн 1930 онд Хар мөрөн мужийн нэгэн ядуу гэр бүлд төржээ. Тэрээр 1848 онд анх нээгдсэн тракторчны сургалтад хамрагдаж, Хятадын цорын ганц эмэгтэй тракторчин болж байжээ. 1962 онд түүний зургийг нэг юанийн мөнгөн тэмдэгт дээр хэвлэн гаргасан байна. Түүний намтар сурах бичгүүдэд хэвлэгдэж, Лианы мөрөөр олон эмэгтэйчүүд тракторчин болж байсан аж.
1990 он хүртэл Лиан Жүн Харбин мужийн Хөдөө аж ахуйн машин механизмын товчооны ерөнхий инженерээр ажиллаж байгаад гавьяаны амралтад гарчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гадаадын хүү бага банкийг монголд орж ирэх хууль агаарын тээврийн либерал хуулийг бүрэн чөлөөлөх хууль казиногийн хуулийг хурдан нээж баталсан өдрөөс төгрөг чангарж бидний нуруу тэний уих хурдан хурлаа хийнүү дандаа адаг мушгидгаа болимоор байна.