Саудын Араб газрын тосны төлбөрийг юаниар хийх хэлэлцээ хийж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 16

Саудын Араб Хятадад газрын тосоо юаниар борлуулахаар Бээжинтэй хэлэлцээ хийж байна гэж “The Wall Street Journal” мэдээлжээ.

Энэ асуудлыг зургаан жил ярилцаж байгаа ч энэ онд идэвхэжсэн байна. Учир нь Саудын Араб  АНУ Ирантай хийж буй цөмийн хэлэлцээ болон Йеменд явуулж буй ажиллагааг нь дутуу дэмжиж буйд сэтгэл хангалуун бус байгаа аж.

Хятад улс Саудын Арабын газрын тосны нийт экспортын 25 хувийг худалдан авдаг байна. Дэлхийн газрын тосны зах зээл дээрх төлбөр тооцооны 80 хувийг ам.доллароор хийдэг. Эр Рияд ам.долларыг 1974 оноос хойш хэрэглэж байгаа бол Хятад улс 2018 оноос хойш газрын тосыг юаниар худалдан авах тухай гэрээ хийх шийдвэр гаргажээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 03 сарын 16

Delhiin nudaldaa naimaig tuhain ulsiin mungun temdegteer hiih ni.Tus ylsiin erh chuluu tysgaar togtonoliig batalj baigaan uym mash zuv.Oros Hyatad 2 lav oilgood doloriig shahaj bna mash zuv.Dolor delhiiniig tsahirj bna.Vvnii ashig ni delhiid duraaraa dyrigdag .Amerkyydiin hurungutungvvdiin ashig sonirholiig nemegdvvldeg .Ted delhiid haan altan zagasnii emgen shig delhiig tonoj bna.Uls bolgon doloroos tatgaltsah heregtei.Delhii uurchilugduh iostoi.

0  |  0
Top