С.Эрдэнэ: Казинод ороод гарсан төдийд хариуцлага ярих шаардлагагүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд нэр гишүүдийн хамтаар оролцоод ирсэн билээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар казино тоглосон байж болзошгүй мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа. 


-Танай намын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг казино тоглосон гэх хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Танд энэ талаар ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Казино тоглосон гэдэг асуудал яригдаж байна. Бодит баримт, нотолгоо байхгүй байна. Хараахан баримт байхгүй байгаа болохоор ямар нэгэн байр суурь илэрхийлэхэд эрт байна. 

-Та Д.Эрдэнэбат гишүүнтэй уулзаагүй хэрэг үү?

-Уулзаагүй. Өглөө утсаар ярьсан. 

-Өөрөө ямар тайлбарыг хэлж байх юм бэ?

-Хувь хүн өөрөө тухайн казинод ямар нэгэн тоглолт хийгээгүй, тоглоогүй. Казинод ороод гарсан нь үнэн гэж хэлсэн. Хаана очсон ч хувь хүн аливаа зүйлийг сонирхож үздэг л асуудал. Гаднын орны дэлгүүр, хоршоогоор ч гэсэн ороод л гардаг шүү дээ. 

-Тэгэхээр Д.Эрдэнэбат гишүүн казиног сонирхож орсон, гэхдээ тоглоогүй гэж хэлсэн гэж ойлголоо. Зөв үү?

-Хүн сонирхож, үзэж болно шүү дээ. Үйлдэл хийсэн эсэх асуудал л яригдана. Түүнээс ороод гарах төдийд хариуцлага ярих нь утгагүй. 

-Казино тоглосон байвал яах вэ. Ямар нэгэн хуулийн хариуцлагын асуудал хөндөгдөнө биз дээ?

-Яг тоглосон үйлдэл байгаа бол ямар хууль, дүрэм зөрчсөн тэр асуудал нь яригдах байх. Түүнээс үйлдэл байхгүй тохиолдолд хэн нэгэнтэй асуудал яриад байх шаардлагагүй. Өнөөдөр төрийн албан хаагч казино тоглосон нь тогтоогдсон тохиолдолд хариуцлага тооцно гэж эрх баригч намаас мэдэгдэл хийгээд байгаа биз дээ. Тэд ямар хариуцлага тооцох, яаж тогтоох гэж байгаа тухайгаа ярих байх. Бид сөрөг хүчний хувьд тогтоогдоогүй байгаа асуудалд байр суурь илэрхийлэхгүй.  

-Хэрэв Д.Эрдэнэбат гишүүн казино тоглосон нь тогтоогдвол АН гишүүндээ ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ тохиолдолд асуудлыг намын хяналтын байгууллагадаа өгнө. Тэнд асуудлыг ярина. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaxaid(73.51.245.247) 2020 оны 01 сарын 21

chi yu soliorood baunaa tegbel bid bosnoo

0  |  0
Ylnaa(67.247.8.185) 2020 оны 01 сарын 20

Medseer baij ornoo gedeg asuudaltain shinj. Delguurt hun orood l gardag gejee. Adil yum bol negiig neegeech mongoldoo bid ch bas orood gardag baimaar b.aaa

0  |  0
Mart(217.30.64.210) 2020 оны 01 сарын 20

2 namiin gishuud orson uchraas asuudal khaagdana. Uls turjikh argagui bolloo...

0  |  0
үнэнийг хэлнэ (103.9.90.98) 2020 оны 01 сарын 20

Угаасаа хүний эрх зөрчсөн заалтыг Ёс зүйн дүрэм журамд тусгасан нь буруу шүү дээ. энэ бол попорол шүү дээ. Казино орох нь хүний эрх биз дээ. Анхнаасаа ийм утгагүй зүйл баталсан нь өөрсдийнх нь буруу баасан дээрээ өөрсдөө халтирлаа

0  |  0
Top