УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр гишүүдийн хамтаар оролцсон билээ.
Олон улсын хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Сидней хотод казино тоглосон байж болзошгүй мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон.
Энэ асуудалд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийж байна.
Тэрбээр "Бид энэ сарын 12, 13, 14-ний өдөр олон улсын хуралд суусан. Харин энэ сарын 17-нд Седнейд нэг өдөр аяллын хөтөлбөртэй байсан. Казинод УИХ-ын гишүүд тоглолоо гэдэг мэдээлэлд тайлбар хийх нь зөв байх. Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг Седней хоттой танилцуулах хөтөлбөр байсан. Энэ хүрээнд худалдааны төв, гудамжаар явж танилцсан. Энэ үеэр казиногийн худалдаа, бизнесийн том төвд орсон, танилцсан. Элчин сайдтай хамт орж танилцсан. Бид УИХ-ын гишүүд казиногийн үйл ажиллагааг орж, сонирхож үзье гэдэг байдлаар гурван гишүүн, Элчин сайдтай орсон. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Австрали улсад суугаа Элчин сайд Чулуунхүү бид нар орсон. Ороод үйл ажиллагаатай танилцсан. Том танхим байна билээ, олон хүн бужигнасан. Ороод гарах явцад бидний зургийг авсан байна. Сууж байгаа болон зогсож байгаа зургийг авсан байна билээ. Бид тэнд удаагүй. Гол нь үзэж, сонирхох гэж л орсон. Та бүхэн мэдэж байгаа УИХ-д Казиногийн тухай хуулийг боловсруулах, санал дүгнэлтэд бэлтгэх Ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ парламент амжих аваас хуулийг нь батлах хэрэгтэй гэж ярьж байгаа. Энэ талаар ч гэсэн Д.Эрдэнэбат гишүүн бид казиног нь сонирхож үзье, ямар газар байдаг юм. Хууль хэлэлцэх үед ойлголттой болох үүднээс бид дөрөв орсон. Ийм л зүйл болсон. Гэтэл онгоцонд явж байхад ийм мэдээлэл тарсан. Хэн нэгэн хүнээс нууж, хаах зүйл байхгүй. Хүмүүсийн сэтгэлд Элчин сайд, сөрөг хүчнийхээ бүлгийн дарга, ахмад гишүүнтэйгээ хамт тоглоод сууж байна гэдэг нь буухгүй болов уу гэж бодож байна. Бие биедээ хяналттай явж байгаа шүү дээ. Бид тоглоогүй, зөвхөн үзэж сонирхсон. Би ямар нэгэн бооцоо тавиагүй, огт мэдэхгүй байна. Би олон нийтэд ил болсон зургийг харсан. Хүнгүй хоосон ширээ байна билээ. Элчин сайд хүнээс юм асууж байсан. Тэнд Д.Эрдэнэбат бид нар хүнээс юм асууж, эргэж тойроод байж байсан зураг байна билээ. Түүнээс би өмнө нь казинод орж байгаа ч үгүй" хэмээлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 6 )
IIM ARCHAAGUI MALNUUDAAR TUR BARIULCHIHAAR CINE ENE ULS YAJIJ HEGJIH YUM BILEE...LAV -21-r ZUUND L LAV HARAHGUI YUM BAINA.......UGAASAA 3 SAY \\\\NEG SAIN TOLGOI\\\\ HEREGTEI YUM BAINA....ER N ENE IH HURLIIN SONGUULIIN OROND BUH ARD TUMNII SANAL ASUULLAG YAVUULAH N ZUV YUM BAINA..........................................
Хүүхэд хуурч байгаа бишдээ.
ороо л биз .гэхдээ ханилж яваад нөхрөө гэдгийг бүү март.ард нь урд нь ямар ялгаа байнаа
Угаасаа хүний эрх зөрчсөн заалтыг Ёс зүйн дүрэм журамд тусгасан нь буруу шүү дээ. энэ бол попорол шүү дээ. Казино орох нь хүний эрх биз дээ. Анхнаасаа ийм утгагүй зүйл баталсан нь өөрсдийнх нь буруу баасан дээрээ өөрсдөө халтирлаа
....orood garah, togloh uur bh. Harin yagaad zurag tavigdav, yagaad Togtohsuren ruu chigleed bna geed asuudal bgaa bh.. Erdenebat gishuun togloogui geed bgaa yum bishuu- Zika
TSug yavj bolohgyu garuud bn. Erdene dat yalanguya.