Д.Эрдэнэбат КАЗИНО ТОГЛОСОН эсэх асуудалд тайлбар өгөөгүй байна 

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд нэр гишүүдийн хамтаар оролцоод ирсэн билээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар казино тоглосон байж болзошгүй мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Одоогоор Д.Эрдэнэбат гишүүн өөртэй нь холбоотой асуудалд тайлбар өгөөгүй байна. 

Харин АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Хувь хүн өөрөө тухайн казинод ямар нэгэн тоглолт хийгээгүй, тоглоогүй. Казинод ороод гарсан нь үнэн гэж хэлсэн. Хаана очсон хувь хүн аливаа зүйлийг сонирхож үздэг л асуудал. Гаднын орны дэлгүүр, хоршоогоор ч гэсэн ороод л гардаг шүү дээ" гэх байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Д.Эрдэнэбат даргыг казино тоглосон эсэхийг мэдэхгүй" гэх тайлбарыг өгөөд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.14.38.137) 2020 оны 01 сарын 20

ТОГОЛЧИХООД ТОГЛООГҮЙ ГЭВЭЛ ХАЖУУДАХ ХҮМҮҮС НЬ ЮУ ГЭЖ Ч ХУДЛАА ЯРЬДАГ ЮМ БАЙНА ГЭХБИЗ

0  |  0
Top