Ж.Анунарангийн “THE LOVE” үзэсгэлэн Эрхүүд

2020 оны 01 сарын 21

Уран зураач Ж.Анунарангийн “THE LOVE” үзэсгэлэн ОХУ-ын Эрхүү хотын Виктор Бронштейны галерейд энэ сарын 31-нээс гуравдугаар сарын 15 хүртэл гарах болно.


Тус галерейн танилцуулгад “Улаанбаатарын залуу зураач Ж.Анунаран урлаг судлалын доктор, Монгол, БНСУ, Япон, Швед, Бельгид үзэсгэлэнгээ гаргаж байсан. Тэрбээр янз бүрийн техник, материал хослуулан туурвидаг өөрийн гэсэн стильтэй уран бүтээлч. Тосон, будгаас гадна даавуу, торго, нүүрс хүртэл ашигладаг. “THE LOVE” үзэсгэлэн байгаль, дэлхийн мөн чанар, гэр бүл, найз нөхөд, хүүхэд, амьтны тухай өгүүлнэ” гэж бичжээ.
 



“THE LOVE” үзэсгэлэнд нийт 15 зураг тавигдана.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top