ОХУ-ын Буриадын Хиагт боомтын гаалиас “Монголын иргэд хууль бусаар хүнсний зүйл хил нэвтрүүлэхийг завдсан тохиолдол гарсаар байна” гэж мэдээллээ.
Саяхан манай иргэний ачаанаас 16 кг чанасан үхрийн мах, 6 кг ааруул, 3,5 кг чанасан адууны мах, 2,5 кг хонины мах илэрсэн талаар бид мэдээлсэн.
Энэ удаад 9 кг бууз, 20 кг хонины мах, 4 кг сүүн бүтээгдэхүүн, 5 кг үхрийн мах илэрснийг мөн хураан авч, захиргааны хэрэг үүсгэн шалгаж байна.
ОХУ-аас Монголыг малын шүлхий, мялзан өвчин гарсан эрсдэлтэй орны тоонд оруулсан тул хүнсний зүйл нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй.
Сэтгэгдэл ( 3 )
hairan buuz mah
HUNII SETGEGDEL USTGAHIIN BOL UHSENEE HIIJ BICHUULDEGIIN .UNENEES BITGII AIJ DALDAGANAJ BAI..
BURIAD SAIHAN HURSHUUD MINI DEE. YG TA NARIIN BODSON SHIG BISHSHDEE. TER HUNSIIG ZARAHGUI TED UURSDUU L HEREGLENE. HUN UURUU UVDUHIIG BODOHGUI BIZDEE...HETERHII BNASHUU...