“Амстердам Партнерс” олон улсын хуулийн фирмийн Лондон дахь төлөөлөгчийн газар Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх хэрэг нь улс төрийн зорилготой бөгөөд гэм бурууг нь хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэх агуулгатай мэдэгдэл гаргаж, өмгөөлөхөөр болсноо албан мэдэгдлээр зарлалаа.
Тус хуулийн фирмийн үүсгэн байгуулагчдын нэг Роберт Амстердам Ч.Сайханбилэгийн холбогдсон гэх “Оюу Толгой”-н далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдох хэрэг нь улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнах гэсэн үйлдэл гэж харж буйгаа мэдэгджээ.
“Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь уул уурхайн гэрээг ил тод, нээлттэй, хуулийн хүрээнд нийцүүлэн парламентад олгогдсон эрхийн дагуу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэвч үндэслэлгүй, нотлох баримтгүй улс төрийн кампанит ажлын нөлөө Монгол Улсын шүүх тогтолцоонд хөндлөнгөөс халдаад зогсохгүй, элдэв өнгө будагтай үндэсний үзэл Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтад ч сөргөөр нөлөөлж байна” гэж “Амстердам Партнерс” хуулийн фирмийг үндэслэгч Роберт Амстердам ярьжээ.
Ч.Сайханбилэгийг өмгөөлж буй “Амстердам Партнерс” хуулийн фирмийн гаргасан албан мэдэгдэлд дурдсанаар тэд энэ хэрэгт үнэн зөвөөр, ул суурьтай хандахыг хүссэн бөгөөд одоогийн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ардчилал, хүний эрх, шударга ёс, хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр хандаж байгаа гэдгийг онцолжээ.
Ч.Сайханбилэгийг 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Дубайн гэрээ” буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй хэмээн Авлигатай тэмцэх газар болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээс яллагдагчаар тооцон шалгаж эхэлсэн юм. Хэсэг хугацаанд цагдан хоригдсон түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргаж, тодорхой хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоосон. Гэвч 2019 оны наймдугаар сард хэрэг шалгаж буй ажлын хэсгийнхэнд мэдэгдэлгүй хилээр гарч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа билээ.
Эрэн сурвалжилж, гаднын хуулийн байгууллагаар өмгөөлүүлэхээс нэг сарын өмнө Монгол Улсын шүүх Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзсэн. Нийслэл дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн холбогдох дөрвөн заалтыг зөрчсөн гэдгийг хуулийн гаргалгаагаар тайлбарласан юм. Гэхдээ тухайн үед процедурын алдаа гаргасан нь үнэн ч олон улсад хэрэгжиж буй “Дубайн гэрээ” хүчин төгөлдөр гэдгийг шүүхээс мэдэгдсэн билээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хууль зөрчсөн Ч.Сайханбилэгийн кабинетын зөрчлийг нэг бүрчлэн тайлбарлавал:
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5.2-т “Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана”
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 17.3-т “Засгийн газар үйл ажиллагаагаа танхимын зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ”
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна”
-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.3-т “Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж удирдана”
Амстердам Партнерс хуулийн фирм нь Зүүн ази, Ойрх дорнод, Африк, Өмнөд болон Хойд америкийн томоохон компанийн удирдлага, төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтран ажилладаг гэдгээ цахим хуудастаа дурджээ. Үүсгэн байгуулагч бөгөөд Ч.Сайханбилэгийн талаар үзэл бодлоо илэрхийлэн Роберт Амстердам нь Гватемал, Нигери, ОХУ, Тайланд, Турк, Венесуэл, Замби зэрэг улсын өндөр албан тушаалтнуудтай ажиллаж байсан аж. Ялангуяа ОХУ-ын Михаль Ходорковскийн хэрэг дээр ажиллаж байсан гэдгээрээ зартай. Түүнчлэн 2010 онд Тайландад өрнөсөн улаан цамцтануудын бослого, 2016 онд Турк улсад төрийн эргэлт хийхийг завдсан үйл явдал, Сингапурын тэмцэгч, Замбийн эрх баригчдын хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж байсан юм.
"Амстердам партнерс" олон улсын хуулийн фирм нь АНУ-ын Вашингтон болон Их Британийн Лондон хотод хоёр салбартай хуулийн томоохон фирм ажээ.
Амстердам Партнерс хуулийн фирм Монгол Улсын хамгийн томд тооцогдох Оюу толгойн гэрээ болон үүнээс үүдсэн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэдгээ албан мэдэгдэлдээ тодорхой дурджээ. Түүнчлэн Ч.Сайханбилэгтэй холбогдсон Оюунтолгойн далд уурхайн гэрээний нөхцөл байдал, гарын үсэг зурагдсан процесс зэргийг Ч.Сайханбилэгийн нэрийн өмнөөс нарийвчлан судалж, өргөн хүрээний ажиллагаа өрнүүлнэ гэдгээ мэдэгдлийнхээ төгсгөлд илэрхийлсэн юм.
Ийнхүү Монгол Улсдаа эрэн сурвалжлагдаж, Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тодорхой болсон Ч.Сайханбилэгийн хэрэгт гаднын хуулийн фирм нэгдлээ. Үйл явдал хэрхэн өрнөхийг харцгаая.
Сэтгэгдэл ( 58 )
яасан ичих булчирхайгүй бузар вирус вэ? эх орныхоо эсрэг босч байна шдээ. Сайханбилэг хэзээ ийм их хөрөнгөтэй болчихоо вэ? ямар байсаныг чинь, ямар боломжтойг чинь бид мэднэ .
Аливаа юмыг үргэлж хар бараан талаас нь хардаг бүлэг нийгмийн давхарга үүссэн байна.
үргэлжлэл... залилангаар ял эдэлж байгаа хүмүүсийг бүгдийг нь суллах, ямар нь ял эдэлдэг ямар нь хуулиас гадуур явдаг юм бэ. Сонгууль монгууль гэж хөөрцөглөхийн хэрэггүй бас дахин сонгогдох санаатай бэлэг мөнгө тараагаад явж байгаагаасаа ичээч. Ард түмэн босно шүү. Эрхэм ерөнхийлөгч өө, улс орон чинь юу болж байна. Хуулийн завхралаар ”онц байдал” тогтоож улс орноо аврахын төлөө ажиллаач. Үгүй бол огцор. УИХ-ыг тараа. Үнэндээ тэвчээр барагдлаа.
Монгол улс, Монголын ард түмнээс урважээ. Чимидийн Сайханбилэг. Ард нь Элбэгдорж, Баярцогт, Монголын улс төрөөр дамжин, төрийн толгойд гарч тэрбумтан болсон нөхөд. Шуналаасаа болж туламласан мөнгөөрөө хэргээс мултрахаар шийджээ. Угаасаа увайгүй, тусгаар Монгол улсын хуулийг уландаа гишгэгч, ард түмнийг дорд үзэн доромжлогч луйварчин. Хар л даа маадгар алхаж байгаа биз. Хүрэлсүх ээ, ийм боломж хугацааг гаргаж өгч байгаа таны засгийн газар, хуулийнхан ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээнэ шүү. Энэмэтчилэн төрийн толгой, УИХ-д шигдсэн хулгайчууддаа хариуцлага тооцохгүй юм бол хулгай ...
Яагаад заавал гадаадын омгоологч авах гэж, монгол хун юм бол монголын хуулиар л шийдуулэх хэрэгтэй.
Paa Хамтрагч нь гараад ирлээ хамтад нь шалга сайн ятгаждээ өмөөрөөч гээд
Ulsaa hudaldsan luivarchdiig shiitgeh tur zasag huuli baina uu.odoo luivardsan munguuruu mongol ulsiinhaa esreg ashiglaj ehelleee.turd shurgalsan luivarchdiig olnooroo negden zailuulah heregtei.udahgyi songuuli bolnoo.ard olon mine songoltoo zuv hiij luivarchdiig turuus zailuulcgaya
Paaa Rio tinto huuliin firmd ovoo heden vm atguuljde saihan bileg ah jargaj vhjee
Ene vxsen nowsh bayrtsogt 2 mash muu xvmvvs .xudalch xulgaich urwagch bvx muu ni bvrdsen noeshnuud .
Oyutolgoi umguulugch avch ugchdee. Ugaasaa holbootoi uim chini
Odoo ter gadaad omgoologchid ni uilchluulegchee iruuleh medegdel ogoh heregtei.
afrikiin har anliin tsagaanuudin shavhruu dolooj eh oron ard tumenee shorootoi hutgan doromjilson hujaa shuudee
Ugui mongol hel deeree shuuh ajlaa yavuul tegeed boloo! Angli hel deer yavuulj bolohgui. Tegeed yahiig ni harya. Mongoliin tuuhend eh orontoigoo zargalddag hamgiin muu yoronhii said bailaa! Ichguur!
urvagch bna sh de nyamka ahiin hatan haan ni umguulugchuu yabuulj ee
Энд байгаа хамаатан садан шүү юмнудыг нь барьж хорь. Таарсан таар шуудайнууд байдаг юм
Haraal idmer! Haanaas avsan yamar mongooroo iim unetei omgoologch avaad bna? Shivshig shivshig
Урвасан гэдэгээ бүрэн нотолоо бүх насаар нь хорих хэрэгтэй монгол улсын хууль үйлчилжил таарна
Тэр гадаадын өмгөөлөгчтэйгээ зайлаарай. Өмгөөлөгч чинь ялж магадгүй ард түмэн монгол оронд амьдрахыг чинь харна биз гонжийн жоо голионы баас байлгүй. Гадаад оронд нээх удаан сайхан идсэн мөнгөөрөө амьдрахыг чинь харнаа хэхэ.
Гадаадын өмгөөлөгч өмгөөлөл хийнэ биз Монголын хуулиар шийдвэрлэх нь ойлгомжтой шүү дээ. Цуурхал
Ухаантай л бай
Монгол улсыг гадныханд өгөөд дараа н нөгөө хэдээрэй өмгөөлүүлээд л шууд буудвал таарна . Эх орноосоо урвагчийг шонд ... тэр солиороод бгаа компанийг улсын доод хэрэгт оролцсон гээд буцаагаад амбаард ...ардчилал гэж америк нохой ийм л аймшигтай .... сэрцгээ монглчуудаа ухаар харцгаа .
Монгол улсыг гадныханд өгөөд дараа н нөгөө хэдээрэй өмгөөлүүлээд л шууд буудвал таарна . Эх орноосоо урвагчийг шонд ... тэр солиороод бгаа компанийг улсын доод хэрэгт оролцсон гээд буцаагаад амбаард ...ардчилал гэж америк нохой ийм л аймшигтай .... сэрцгээ монглчуудаа ухаар харцгаа .
Монгол улсыг гадныханд өгөөд дараа н нөгөө хэдээрэй өмгөөлүүлээд л шууд буудвал таарна . Эх орноосоо урвагчийг шонд ... тэр солиороод бгаа компанийг улсын доод хэрэгт оролцсон гээд буцаагаад амбаард ...ардчилал гэж америк нохой ийм л аймшигтай .... сэрцгээ монглчуудаа ухаар харцгаа .
Урдах урдхаал чанартай сайн хийвэл болоо юм биш үү
Луйварчдаасаа салаагүй цагт Монгол.....
Өмгөөлдөг юм байгаа биз наад урвагчаа авчирч 461 д хорих ёстой шүү
чонотой нийлсэн гэчий нохой аюултай гэдэгсэн одоо ч ихсээ юүдээ,
Ямарч нэр төргүй мэдлэг чадваргүй нэг муу сэтгүүлчийг намын нэрийн өмнөөс ерөнхий сайд болгосон АН-хан одоо үйлээ эдэлж үсээ зулгаах цаг болж дээ.Иймэрхүү хүмсээр удирдалгаа тавьиад байвал манай улс ,УЛС шиг улс байж чадахгүй шүүдээ.Сонгогч нар минь Монгол хүн юм бол сонгосон хойноо гонгих биш сонгохийн өмнө ухааанаа зарж мэдлэг оюунтай,амьдралын туршлагатай сайн удам судартай хүнийг судалж мэдэн сонголтоо хийгээч !Залуучууд минь сонгуульд оролцохгүй гэж тэнэглэхээ болих хэрэгтэй.Та нарын ирээдүй,үр хүүхдийн чинь ямар байх нь энэ сонголтыг зөв буруу хийсэнээс хамаарна гэдгийг ухаж ойлгооч !
Hehe Huurhiilultei ch ym bol Hen guai n heniig henees umguilnu gne Yostoi gutamshig !!!!
Muu lalar chi shuugdej shorondoo ornoo.ulsiig ih hohirooson muu dagz...
оюутолгойн авлигач нарыг хурдан шууж шоронд хийгээч ээ Эхнээсээ авлигын мөнгөөр өөригөө өмгөөлүүлж эхэллээ шүү
Энэ новш их л айж байгаа юм байна. Аргагүй л улс орноосоо урваж.
САЙХАНБИЛЭГ ӨВЧТӨЙ БИШ ӨӨРИЙНХӨӨ ӨМГӨӨЛӨГЧИЙГ ГАДААДААС ХАЙЖ БАЙГАА ХҮН БАЙНА ГАДНААС АВАХЫГ БОДХОД ИХ МӨНГӨӨР ХӨЛСӨЛСӨН БАЙЖ ТААРАА ТЭР МӨНГӨТӨЙ БАЯН БАЙХ НЬ МОНГОЛДОО ИРЭХГҮЙ БАЙХЫГ НЬ ХАРАЯ ХЭН Ч ТЭРНИЙ БУРУУ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАНЫГ ОЙЛГОНО ХАРИН РИОТИНТО БОЛ ОЙЛГОХГҮЙ МОНГОЛЫН ХӨРӨНГӨӨР МОНГОЛЫН ЭСРЭГ ӨМГӨӨЛӨГЧ ХӨЛСЛӨЖ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС БАЯЛАГЫГ НЬ АВАХ ЮМ БАЙНА.
Яасан цайчихсан амьтан бэ. Гадаадын мафийн эрхэнд орчихсон болов уу. Тэд гэрээгээ авч үлдэхийн тулд ийм ажил зохиож байнадаа. Оргуулаад, одоо өмгөөлнө, Монгол улсыг унагана гээд л...\n
Huurhiiduu Mongol uls min ,Rio tiontogiin gar hul bolson urbagchaar erunhii saidaa hiilgesen bn
нөгөө нолуур номинжингиин араас монголоо дэлхиигээр нэг муулуулах нь дээ монголдоо ирж амьдрах л баихдаа америк чиньөнөө маргаашгүи галт уул нь сад тавьлаа гээд гадныхан орилоод лбаина
Энэ бол Сайханбилэгрийг омгоолох гэхээс илуу Монголын эсрэг Оюу Толгойг омгоолно Барууны бух хоронго оруулагчид гэсэн уг Монгол маш эмюзэг байгаа шуу Ядаж байхад эрх баригчид аман дээрээ барууныхантай замтарна гээд хэоэг дээрээ угуйсгээд байх юм Ингэж байж хятадын аманд орно доо Орчихсон ч юм билууХятад кибертхяналтын системээ Казахстан Монгол Киргизэд нэвтруулэх гэж байна гээд оросууд бас америкууд бичээд байх юм Хурэлсух таг чиг л байх юм
Дуракуудаа иргэд ѳѳрсѳдѳѳ Дубайд очоод дал уурхайн ажилийг эхлүүл гэж цахимаар саналаа ѳгч эрх олгочхоод одоо болхоор улсаа ОТ г худалдлаа гэцгээж яаанам бэ?
эхнэр хүүхэд ээж хадам ээж аав нь байдагын бол тэд нарын барьж шоронд хийж нөгөө зоригын хэрэгтнийг оруулж жаал дарамтлуул ирж л таараа үгнэхээр монголчуудыг доромжилж ханахгүй юм даа адилхан хандья муу лаларыг иртэл ар гэрийг нь тайван бус байлга
Монголын телее сэтгэлгуй дээдсууд евдехеерее гадаадад хууль зерчихеерее гаднын емгеелелд ордог болж байна даа ОТ н хамгаалалт монголд ашиггуй гэрээ гэдгийг нь олон удаагийн шалгалт харууллаа л гэдэг
ОТ-н нөхдүүд,Рио Тинто болон энэ нөхөр бүгд нэг талын нөхдүүд бна.Эд хавсаж Сайханбалагыг аврах опирац зохиождээ.
шүүх цагдаагийхан ганц гэмт хэрэгтнийг дийлж чадахаа байциймуу
Оюу толгой ххк хөлсөлсөн ч байж мэднэ
САЙХАНБАЛАГ МАШ ДҮРГЭН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ БИЛЭЭ. ДАРАА НЬ БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. \n
муу хар хулгайч үхлээ хатлаа гээд байсан хулгай луйвараа хийгээд явсан бн наад хуллгайчаа хурдан баривчлаад идэж барахгүй хөрөнгө мөнгийг нь хурааж монгол улсын хохиролыг хурдан барагдуулаачээ
Ногооноор нүдэж хамтран зүтгэгчдээрээ ѳмгѳѳлүүлэхээр зүтгэж байна. Хууль эрх зүйн боломж бий юу? Энэ хүнээ хурдхан шиг авчрахгүй бол яаж ч холион бантан хутгах юм билээ.
Kkk.Uls ornoosoo urvachihaad bas gasnii bulelgeleer umguulnu genee
Энэ Саварбилгийг шоронд хий.улсаа гадаадынхантай нийлж цоломчоод Олсон монгоороо гадаадын хуулийн омгоологч холслоод муу новш монгол Хун Биш байна. Тэгээд ч манай улсын дотоод хэрэгт оролцох гэж солиорч байгаа хуулийн фирмийг олон улсын шуухэд ог
Эх орноосоо урвасан нөхөр бна даа
Nuguu zeel ugsun tal ni khulsulsun
тусгаар тогтносон Монгол улс.өөрийн хууль ёс журамтай улс.Оюу толгойн асуудал Монгол Улсын эрх ашиг
ene muu lalar gadaadyn umguulugch awdag yasan ikh mungutey durak we? awilgyn munguuruu biee khamgaalakh ni dee
Ийм л хулгайчууддаа
Ene odo shudraga yvdal u? Mongolchuudaas zavshisan mongooroo Mongoloo ylalah gej bdag! Iim muuhai hvn baijee hoorhii
Төрийн эрхийг авчихаад тэрүүгээрээ асуудлыг хүндрүүлж байгаа одоогийн энэ эрх баригч нар түүний гар хөл болж байгаа хууль хяналтынханд олон улсын хуулийнхан жаахан цочроо өгөхгүй бол төр зөвхөн өмнөх удирдагч улстөрчдөө намнадаг ажил хийдэг болоод байгаа.Буруутай нөхдүүд байгааэзэн холбогдогч нарыг зөв таниж зөвөөр асуудлыг шийдэх нь чухал.Заавал хүнийг буруутан болгож гүтгэж нам эвсэл ТББ хувь хүмүүстэй нийлж хэрэгтэн болгож байгаа нь шударга бус зүйл учир мэдэрдэг харж дүгнэлт хийж чаддаг хүмүүс ингэж зоригтой гарч ирж байгаа нь сайн зүйл.Цаашид энэ сайн зүйл илүү өргөжиж үнэн ялдаг болно.
ta ex orondoo xairtai yu
ta ex orondoo xairtai yu
Одоо бүр нөгөө талтайгаа нийлчихсэн!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!