ТЭД БИДНИЙ ТУХАЙ | Монголчууд “Оюу Толгой”-д эзэмшдэг хувиа зарна гэв үү

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 05

Өчигдөр манай цахим хуудас Австралийн Financial Review сонинд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярилцлага өгөхдөө “Оюу Толгой”-д эзэмшдэг 34 хувиа зарах тухай дурдсаныг мэдээлсэн. Тэгвэл тус сонин Монголчууд үнэхээр эзэмшлийн 34 хувиа зарах сонирхолтой байгаа тухай болон Ч.Сайханбилэгийн ярьсантай уялдуулан нийтлэл бичжээ. Тус сонины сэтгүүлч Петер Керийн бичсэнийг бүрэн эхээр нь хүргэе.


 

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэм Оюу Толгой-д эзэмшиж буй тус улсын хувийг худалдах тухай мэдэгдэв. Хариуцлагатай алба хашиж байсан энэ хүн мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улс төрийн хурцадмал байдлыг шийдвэрлэх хамгийн тохиромжтой алхам нь эзэмшлийн 34 хувийг өөр хэн нэгэнд худалдах явдал гэж үзэж буй аж.

Одоогоос таван жилийн өмнө “Оюу Толгой” төслийг дараагийн шатанд гаргах гүний уурхайн төлөвлөгөөг хоёр тал баталснаас хойш ийнхүү нэгэн цагт Монгол Улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан хүн төслийг илүү бүтээлч болгох ёстой гэж мэдэгдсэн нь энэ. Түүний тодорхойлж буйгаар төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш Рио Тинто ч, Монгол Улсын Засгийн газар ч нэг завин дээр суусан аж. Нэг талдаа улс төртэй, нөгөө талдаа их зантай явсаар ирсэн энэ төслийг цаашид илүү бүтээлч болгох ёстой гэж тэр үзэж буй.

Энэ төсөл бол Монголын хамгийн том ажил олгогч, гадаадын хөрөнгө оруулагч, импортын хангагч болсон. Хүссэн ч, эс хүссэн ч энэ бол цагаан дээр хараар бичсэн баримт. Гэсэн атлаа 2017 оны долоодугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болсноос хойш Рио болон Монголын төр хоорондын харилцаа хурцдах болсон. Асуудал популист чиг хандлагаар хурцдаж байж хооронд хоёр тал олон улсын арбитрын шүүхээр татварын маргаанаа эцэслэхээр болов. Одоо энэ асуудал дэнслэгдэхээ хүлээгээд Лондонгийн арбитрын шүүхэд байгаа. Харин Монголын парламент арай өөрийг сэтгээд 2009 онд байгуулсан Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг улсдаа ашигтайгаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлэх болов. Бүр парламентаас нь ч энэ асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулсан.

Рио Тинто-д юм уу, гуравдагч этгээдэд 34 хувиа худалдсан тохиолдолд “Оюу Толгой”-н өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад илүү хялбар болгох болно.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

Байдал амаргүй байгаа. Энэ цаг үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхэм төслийг илүү үр дүнтэй, Монголын талд ашигтай байлгахын тулд эзэмшлийн 34 хувиа худалдах саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

“Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг хялбараар шийдэх ёстой гэсэн санааг дэмждэг. Миний бодлоор манай талаас хамгийн тохиромжтой хувилбар бол одоо эзэмшиж буй 34 хувийг “Рио Тинто” эсвэл өөр гуравдагч этгээдэд зарах ёстой. Дараа нь татварын зохицуулалтыг дахин тохирч, төрөөс татвар болон бусад байдлаар ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх нь зүй” гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ярьжээ.

Ер нь худалдах хувилбарыг яагаад ингэж сонирхох болов гэдэг сонирхолтой асуудал. Нэн түрүүнд Монгол Улс “Оюу Толгой” төслөөс ногдол ашиг авах асуудал хойшлогдсоор буй явдал. Бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж байгаа болон урсгал зардалтай холбоотойгоор Монгол Улс зэсийн томоохон төслөөсөө 2038 он хүртэл ногдол ашиг хүртэх боломжгүй бодит нөхцөл үүсээд байгаа юм. Өнгөрсөн жил Рио Тинто компани геологийн нөхцөл байдлаас шалтгаалан гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, бүтээн байгуулалтын зардал нэмэгдсэн тухай мэдэгдэв. Энэ мэдэгдэл тэртээ тэргүй улстөржилттэй байсан “Оюу Толгой” төслийг популистуудын бай болгож орхисон юм. Тийм ч учраас Оюу Толгой төсөлд Монголын талын үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг УИХ-аас нь байгуулсан.

Рио Тинто компанийн одоогоос яг нэг жилийн өмнө Оюу Толгойн үнэ цэнийг 8.3 тэрбум ам.доллар гэж үзсэн. Хэрэв энэ мэдэгдлээс харвал Монгол Улсын эзэмшиж буй 34 хувь 2.8 тэрбум ам.доллар байна гэсэн үг.

“Оюу Толгой төслөөс 34 хувь эзэмшиж байгаа нь Монгол дахь бүх үл ойлголцол, улстөржилтийн үндэс болоод байна. Миний дээр хэлсэн Рио Тинто-д юм уу, гуравдагч этгээдэд 34 хувиа худалдсан тохиолдолд “Оюу Толгой”-н өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад илүү хялбар болгох болно. 2009, 2015 онд “Оюу Толгой”-н гэрээг үзэглэж байхад дийлэнх монголчууд Оюу Толгойг сайн зүйл гэж итгэж байсан. Гэвч популист улстөрчид, хэт үндсэрхэг үзэлтнүүд улс төрийн оноо авах хэрэгсэл болгосон. Одоо бүр Рио Тинто улс орныг цөлмөөд зугтаж байна гэж ярих болсон” гэж Ч.Сайханбилэг цааш ярьсан юм.

Монгол Улсын экс Ерөнхий сайдын байр суурь бол Монголд улс төрийн маргаан дээд цэгтээ хүрээд байхад буюу өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард өгсөн тайлбар. Одоо Ч.Сайханбилэг Хойд Америкт байгаа. Учир юу хэмээвээс түүнийг 2015 онд “Дубайн” гэж тодотгосон гүний уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буруутган, мөрдөн шалгах ажиллагаатай үргэлжилж байгаатай холбоотой.

Түүгээр ч зогсохгүй түүний Засгийн газарт багтаж байсан, Оюу Толгой-н гэрээг байгуулахад оролцсон хамтран зүтгэгчдэд нь ял оноогоод байна. Тухайлбал Оюутолгойн захирлуудын нэг байсан Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт шүүхээс ял оноожээ. Энэ үйл явдлыг Ч.Сайханбилэг хууль дээдлэх ёсыг ноцтой зөрчиж, засаглалын буруу хэлбэр рүү замнаж байгаа явдал гэж үзэж байгаа.

Монгол Улсын Засгийн газар ч тэр, Рио Тинто ч тэр нэг завин дээр сууж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймийн тулд хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Рио Тинто ч бардам зангаа гээж Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг

“Яг одоо бол Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээг өөрчлөхийн тулд эхний ээлжид тухайн үед ажиллаж байсан улстөрчид, шинжээчдийг шоронд хорьж, болохгүй бол Рио Тинто-г Монголоос хөөж явуулна гэж бодож байгаа. Харамсалтай нь Рио Тинтогийн зүгээс Монголын төрийн шийдвэрийн дараа ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй. Монгол Улсын Засгийн газар ч тэр, Рио Тинто ч тэр нэг завин дээр сууж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Тиймийн тулд хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Рио Тинто ч бардам зангаа гээж Засгийн газартай хамтран ажиллах хэрэгтэй. Ингэж байж улс төр арилж, Засгийн газар ч асуудалд үндэслэлтэйгээр ханддаг болно. Ерөнхийдөө Оюу Толгойг бизнес гэж харах ёстой байна” гэж Ч.Сайханбилэг ярьсан юм.

Угаасаа “Оюу Толгой” төслийн өмчлөлийн асуудал ихээхэн ээдрээтэй бүтэцтэй. Төслийн 34 хувийг Монгол Улс эзэмшдэг байхад 66 хувийг Канадын “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг. Харин Рио Тинто компани “Туркойз Хилл”-ийн 50.7 хувийн хувьцаан дээр тулгуурлан “Оюу Толгой” дээр үйл ажиллагаа явуулдаг нэг ёсондоо оператор компани.

Рио Тинто компанийн одоогоос яг нэг жилийн өмнө Оюу Толгойн үнэ цэнийг 8.3 тэрбум ам.доллар гэж үзсэн. Хэрэв энэ мэдэгдлээс харвал Монгол Улсын эзэмшиж буй 34 хувь 2.8 тэрбум ам.доллар байна гэсэн үг. Харин 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл”-ийн зүгээс энэ үнэлгээ буурах магадлалтай гэж үзэж байгаа. Геологийн тогтоцоос шалтгаалан нөөц буурах, зардал нэмэгдэх эрсдэл байгаа нь үнэлгээ буурахад нөлөөлнө гэж үзэж буй ажээ.


Эх сурвалж: The Australian Financial Review

 

 

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Nymaa(203.91.115.48) 2020 оны 09 сарын 06

Mongoloor unen daajignaj bainaa muu lalruud

0  |  0
зочин (202.9.46.47) 2020 оны 09 сарын 06

УРВАГЧ Ч.САЙХАНБИЛЭГИЙГ НЭН ЯАРАЛТАЙ АВЧИРЧ, БАЙХ ЁСТОЙ ГАЗАРТ НЬ ХИЙ !!! ЭХ ОРНООСОО УРВАЖ, гадны гар хөл болж, ХАРЬД толгой хоргодчихоод юу гээд хилийн цаанаас хуцаад бга новш вэ ???

1  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 06

ene sejigiin urvagchiig hurdan barij shorond ni hiigeechee.....odoo byr ulsiin ner gutaagaad delhiigeer neg huzaad salahgui gemt heregten g yaraltai ter interpoloor...oor yamar arga baidgiin hurdan barij avchraachee

0  |  0
Mongol Macho(103.212.117.23) 2020 оны 09 сарын 06

ug ni oros yaponuud aviill geed baigaan\n

0  |  0
Ard(183.197.62.207) 2020 оны 09 сарын 06

Mongo baihgui ym bol tatwraa awaad zarsan deer bailgui tegehgui bol yamarch ashig hertehgui ym bixhuu

0  |  0
Ard(183.197.62.207) 2020 оны 09 сарын 06

Mongo baihgui ym bol tatwraa awaad zarsan deer bailgui tegehgui bol yamarch ashig hertehgui ym bixhuu

0  |  0
B(202.9.46.254) 2020 оны 09 сарын 06

Ene novshid mongoliin umnuus yarih erh bhgui. Ali hediin urvagch bolson

2  |  0
MN.CCTV.COM(103.212.117.23) 2020 оны 09 сарын 06

KJ4PvPUS-rw

0  |  0
zochin(202.126.89.169) 2020 оны 09 сарын 06

tatbaraa abaad hyanaltaa tabiad bhad bloh bsan bh sanhvvgiin hyamral gj vil ajilgaanaas ni hubi hvrtj chdahgui ur nemegdeeed bval tun tusgui ee

0  |  0
Баатар(66.181.161.94) 2020 оны 09 сарын 06

Манай улс ядахдаа социализмын үеийн ч байсан хамааагүй ядахдаа дунд мэргэжлийн ч болов ня-бо-н боловсролтой ерөнхий сайд, ерөнхийлэгчтэй байсан бол 34 хувиа зараад ногдол ашиг, роялтааа аваад л хэвтэж байхад болно доо.Сайханбилэг маш зөв хэлжээ

0  |  1
Zochin(85.218.48.83) 2020 оны 09 сарын 06

Saihan bileg manai ulsin darga umuu ????!!! Soliortsiin bee

3  |  0
hariy(202.179.25.220) 2020 оны 09 сарын 06

saihanbelegerhten chinii abgai ur huuhed aab eegiin chini hooloigoor mongoliin ard tumnii nulimsaar ugaaj hulgailsan mongoor sain l edej uugaarai golog mini haraal edmer ger bul

1  |  0
ZOCHIN(180.150.83.201) 2020 оны 09 сарын 06

SAIHANBILEG EHLEED AVSAN AVILGALAA BUUTCAACHIH.

2  |  0
Boli boli(98.113.248.233) 2020 оны 09 сарын 06

Yu heed bna aa! Iim bolchimgui zuil hiisen Saihanbilegiin buruu geed bhad bidnii buruu bolgood yariad yavah yum?

1  |  0
Зочин(202.9.46.202) 2020 оны 09 сарын 06

Энэ урвагчийг Элбэгдоржийн доодох байсан гэж бодохоор л.

1  |  0
Зочин(202.9.46.202) 2020 оны 09 сарын 06

Анх энэ санааг Ганбаатар ярьж байсан. Харин гадна дотны хулгайч урвагчид нөөцийг нь багаар тогтоож байгаад хямдхан үнэлж авах санаатай байх шиг байна.Үнэхээр 8 тэрбумаар үнэлээд байгаан бол ашиггүй нь тодлрхой болцон юм чинь гадныханыг хөөж зайлуулах хэрэгтэй..Хэрэв зарахад хүрвэл өөрсдөө нөөцөө шинээр тогтоолгох ёстой.Тэгж байж өндөр үнээр зарах ёстой..

3  |  2
(66.181.189.68) 2020 оны 09 сарын 06

34huvia zarval rio shuud hujaanudad uguul alga bolno,tegeed ch 34 huvi bol mongol ulsin haldashgui batalgaa baih yostoi teriige ter yamar geree hiisen teren deeree zaaj uguh yostoi,34 huviin umnuus mongol uls hurungu oruulalt hiih yosgui,ter gereen deeree sain zaaj ug,durgui zail gej hel

1  |  0
ард(202.9.46.44) 2020 оны 09 сарын 06

монголын ар түмний эсрэг үйлдсэн хэргийг нь шүүх цаг наашилж буй, хэн ч бай эх орны язгуур ашгийн эсрэг үйлдсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой тэр тусмаа өндөр алба хашиж байсан нөдүүдэд илүүтэй шүү

3  |  0
Зочин(202.55.188.34) 2020 оны 09 сарын 05

Зөв. Гэхдээ ядаж бидний үнэгүй эзэмших 5 хувь үлдэх байлгүй дээ.

0  |  0
mongol huu(66.181.161.97) 2020 оны 09 сарын 05

pizda uheesee

0  |  0
mongolchuud(66.181.161.69) 2020 оны 09 сарын 05

\nsxanbalag noxoi uxej dald or

0  |  0
Зочин(202.55.188.34) 2020 оны 09 сарын 06

Оху-н туршилтын обьект байх тавьлантай манайх шиг улсад зол болжээ. Вируст хепатитын голомтыг Зху-н дэмжлэгтэйгээр орон нутагтаа амжилттай цогцлоосон бид ээлжит туршилтандаа бэлтгэж дээ. Юу билээ? Өвчин илаарших нь илааршлаа. Харин хажуугаар эмэгтэй хүн өнгөрөх болгонд гүйж очиж дээр нь сарих гэдэг рефлекстэй болчлоо гэдэг билүү. Монголоор дүүрэн мутантууд олшрох байх даа. Ер нь ч Хомосоветикус маягийн оюун сэтгэлгээний хайбрид төрлийг ээлжит туршилтандаа амжилттай хэрэгжүүлсний үр дүн нь сэрүүн бүсийн Бангладешээр цоллуулсан манай үндэстэн улс шүү дээ.

0  |  3
Top