Рио Тинто | Гүйцэтгэх захирал болох магадлалтай хүмүүсийн тоонд Б.Болд багтжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

"Рио Тинто" компани уугуул австраличуудын 46 мянган жилийн настай агуйг устгасан гэх шалтгаанаар одоогийн Гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак ажлаа өгөхөөр болсон.

Тэгвэл тус компанийн захирлаар сонгогдох магадлал хамгийн өндөр хүмүүсийн тоонд Монгол Улсын иргэн Б.Болд захирал оржээ.

Б.Болд нь "Рио Тинто"-д 2013 оноос Зэсийн салбартай холбогдох болж, 2016 оноос эхлэн Эрчим хүч, эрдэс баялгийн салбар хариуцсан захирлаар ажиллаж буй. Яг одоогийн нөхцөлд "Рио Тинто" компанийн дотоодоос сонгогдох магадлал хамгийн өндөр нэгэн. "Рио Тинто"-д сонгогдож ажиллахаасаа өмнө тэрээр JPMorgan Chase&Co компанид ажиллаж байсан юм. "Блумберг" суваг түүнийг гарамгай стратегич гэж дүгнээд, түүний ур чадвар компанийн алс хэтэд чухал болохыг онцолжээ.

"Блумберг" суваг Б.Болдоос гадна "Newmont" корпорацын Гүйцэтгэх захирал Том Палмер, BHP группийн салбарын захирал Петер Бивен нарын таван хүнийг онцлон танилцуулсан байна.

"Рио Тинто" компанийн одоогийн Гүйцэтгэх захирал Жеан Себастьян Жак ирэх оны гуравдугаар сарыг дуустал үүрэгт ажлаа гүйцэтгэх юм. Тэр болтол компанийн ТУЗ дараагийн Гүйцэтгэх захирлыг сонгох билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Чагнаа(124.158.109.140) 2020 оны 09 сарын 21

Заа хэн мэдлээ, харж л байж дүгнэнэ дээ. Одоо мундаг юм шиг нь хуурамч зусардсан дүгнэлт. Дүгнэх цаг нь болоогүй байна. Тэдэнд тоогдсон бол харин ч мундаг биш, ...

0  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 09 сарын 17

mongol xun nutagaa bidoj l taarna mundag yumaa ter akuluud toogddog

0  |  0
л(58.93.115.6) 2020 оны 09 сарын 18

Бидэнд хэн болох нь хамаагүй, баялагаа 100 хувь буцаан авах л сонин байна.

0  |  1
mongol(202.21.100.210) 2020 оны 09 сарын 17

unen bol mongoldoo elegtei baigaarai daa

0  |  0
Top